Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2021.04.19/ төрийн эрхийг барьж байгаа МАН-ыг тараах захирамж гаргаж, Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн.
Тэрбээр МАН-ыг Үндсэн хуулиар тогтоосон засаг, төрийн тогтолцоог хууль бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, сонирхлыг хангах үүргийг "уландаа гишгэсэн" хэмээн үзэж байгаа тул эрх баригч намыг тараах захирамж гаргаж байгаа хэмээн өөрийн шийдвэрийн талаар танилцуулсан.
МАН-ын удирдлагууд өчигдөр орой энэхүү захирамжтай холбогдуулан мэдээлэл хийсэн бөгөөд "Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн намын тухай, Эрүүгийн хууль зэрэг арав гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна" гэж байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар "Ерөнхийлөгчийн өнөөдрийн мэдэгдлийг нэг хүний дарангуйлал руу оруулах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Түүний мэдэгдэл нь Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хуулийг зөрчсөн. Бид хууль засагладаг төрийг бий болгохын төлөө хичээж ажиллаж байгаа. Хууль зөрчиж байна гэдэг нь дураараа дургиж буй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, дангаараа ноёрхох гэсэн дарангуйлал руу Монгол Улсыг чирэх гэж байгаа үйлдэл. Улс төрийн намууд, ард түмэн олон жилийн туршид бий болгосон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, сонголтыг дээдлэх зарчмыг Монголын ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна" гэж мэдэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:
(117).jpg)
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар:
(21).jpg)
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

Зам тээврийн хөгжлийн сайд асан М.Зоригт:

Хуульч О.Мөнхсайхан:
(43).jpg)
Хуульч Б.Мэргэн:

АН-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүх цэргийн холбоо байгуулсан нь яахын аргагүй Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа. Харин улс төрийн аливаа намыг уур нь хүрэхээрээ нэг албан тушаалтан тараах гээд шүүхэд захирамжлаад байх нь хуулийн засаглал бүхий ардчилсан улсад зөвтгөмгүй үйлдэл.


Сэтгэгдэл