1,356 хүнээс коронавирусийн халдвар илэрч 8 хүн нас барлаа


Өвчтөнүүдтэйгээ хамт тусгаарлагдан ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч,сувилагч нарын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

 

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 35,979 боллоо.

Мөн хугацаанд 923 хүн эдгэрсэн бол 8 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19,642 хүн эдгэрээд байгаа бол 110 хүн уг өвчний улмаас нас бараад байна.


 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.