ОХУ-ын ерөнхийлөгч хоккейн бүх оддын тоглолтод оролцохдоо есөн гоол оруулжээ


 

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоккейн бүх оддын тоглолтод оролцож, нийт есөн гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулжээ.

 

Сарын өмнө эх орныхоо үйлдвэрийн вакциныг тариулсан Путин биед нь вирусийн эсрэг дархлаа тогтсоныг шинжлүүлснээ тоглолтын өмнө мэдэгдсэн байна.

2011 онд байгуулагдсан "Ночная Хоккейная Лига” байгууллага жил бүр Сочи хотод Оросын хоккейн одод, бизнесмэнүүд, улс төрчдийг оролцуулсан гала тоглолт зохион байгуулдаг болсон юм.

Уг тэмцээн 2020 онд цар тахлын улмаас зохион байгуулагдаагүй өнгөрсөн байна. Путин хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард бүх оддын тоглолтод оролцож, найман гоол хийж байжээ.

11 дугаар бүхий улаан өнгийн өмсгөлтэй Путины тоглосон баг өчигдөр өрсөлдөгч багаа 13:9 харьцаатай ялсан байна. Багийнхаа 13 гоолын есийг нь ерөнхийлөгч өөрөө хийжээ.

Нөхөрсөг тоглолтод Путинээс гадна ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Москва мужийн захирагч Андрей Воробьев болон зодог тайлсан хэд хэдэн хоккейн одод оролцсон байна.

Сүүлийн байдлаар ОХУ-ын 21.5 сая иргэн буюу хүн амын 15 хувь вакцинжуулалтад хамрагдаад байгааг Путин энэ үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.