УИХ-ын нэр бүхий гишүүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодсон учир цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл дээрх гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гишүүн нь Ж.Мөнхбат гэдгийг түүний хадам ээж өөрийн цахим хуудсаараа дамжуулах мэдээлэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уг үйлдлээ хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгөхгүй байгаа гэх мэдээлэл бий юм.
Мөн Ж.Мөнхбатын хадам ээж Д.Цэцгээ өөрийн охиноо удаа дараа зодуулдаг байсныг бичжээ. Тэрбээр "УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална. Хайртай шүү охиндоо” гэжээ.



Сэтгэгдэл