"Дэлгэр мөрөн"-д сэлж байсан иргэн живжээ


"Дэлгэр мөрөн"-д сэлж байсан иргэн живжээ 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутаг "Дэлгэр” мөрөнд сэлж байсан иргэн живжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын албанд энэ сарын 23-ны өдрийн 17:29 цагт дуудлага ирсний дагуу Мөрөн сумын харьяат иргэн Д /28 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Алба хаагчид болон ар гэрийн хүмүүс "Урандөш” багийн Өндөр-Эрэг гэдэг газраас Бүрэнтогтох сумын Эрчим багийн "Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 26 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учир эрлийн өнөөдөр дахин эхлүүлжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.