Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Эрүүл мэндийн яаманд ажиллаж, түргэвчилсэн тест нь ханиад томуу болон ковидын халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэгтэй холбогдуулан зайлшгүй тохиолдолд дахин ПГУ хийх талаар ярилцжээ. Мөн хүндэвтэр, хүнд өвчтөнд сахиур оруулах, иргэдэд өрхийн эмнэлгээр түгээж буй эм тарианы олголт, чанар хүртээмжийг байнга хянах, Эрүүл мэндийн салбарын гажуудлыг засах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ сарын 21-ний байдлаар ковидын улмаас биеийн байдал нэн хүнд 380, хүнд 1959 өвчтөн байгааг ЭМЯ мэдээлсэн юм.

Сэтгэгдэл