УОК-ын өчигдрийн хурлаар гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлаасаа гарсан шалтгааны талаар тайлбарлалаа.
Тэрээр "Эрүүл мэндийн салбарт жил бүр тодорхой хэмжээний шилжилт хөдөлгөөн болдог. Шинээр орсон ажилчид ажлаас халшрах тохиолдол гардаг нь зөвхөн цар тахлын үед бус энгийн үед ч болдог.
Мөн ар гэрийн шалтгаант асуудал байдаг. Ачаалал ихсэж байгаатай холбоотой ажлаас гарсан тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ зөвхөн КОВИД-оос болоогүй. Нийт ажилчдын тав орчим хувь нь жилд шилжиж байдаг" гэв.
Мөн эрүүл мэндийн салбарын нийслэл дэх байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулахын тулд хуулийн хүрээнд 2 дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудыг сольж шинээр зохион байгуулсан гэдгийг албаныхан онцоллоо.

Сэтгэгдэл