Ж.Мөнхбат гишүүн ээ, сайдын суудлаас савраа тат!!


Ж.Мөнхбат гишүүн ээ, сайдын суудлаас савраа тат!!

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт улс төрийн хүрээний халуун сэдэв болоод удаж байна. Гал дээр тос нэмж ҮХЦ-ийн "давхар дээлтэй” холбоотой шийдвэр парламентын гишүүдийг талцуулж, бухимдуулав.

Ээлжит бус чуулганы үеэр Н.Алтанхуяг тэргүүтэй зарим гишүүд "Гишүүдийн ярьж байгааг сонсоход Цэцийн шийдвэрийг захиалгаар гаргасан юм биш байгаа гэж бодлоо. Энэ бол Монголын төрд маш том хар толбо болно. Эрх баригчид үүнийг захиалаагүй л юм бол цэцийн есөн гишүүнийг огцруулах ёстой” гэх зэргээр шүүмжилж байв.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Бид 02 дугаар тогтоолын тухайд яах ч аргагүй. Цэцийн шийдвэр эцсийнх” гэх зэргээр ҮХЦ-ийг илт өмөөрч суух жишээтэй. Үнэн хэрэгтэй улааныг харж урваж, шарыг харж шарвадаг хүн монголын төрд хэрэггүй байлтай. Тэрбээр давхар дээлийг хязгаарлах ёстой гэж зүтгэсэн эрх бүхий хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Харин эрх мэдэл, албан тушаалын төлөө бол "үстэй дээл өмсөөд, талбай дээр жагсаж явсан” үе нь огт хамаагүй бололтой. Иймдээ ч мэдлэггүй, боловсролгүй гэх зэргээр бусад гишүүддээ адлуулж суудаг байх.

Төрд гарсан түшээдийн энэ мэт үйлдэл Монголын төрийн үнэ цэнэ, ард иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийдэг. Эрх ямба нь үг, үйлдэл, үзэл бодлын сахилга бат, хариуцлагаас ямагт түрүүнд явж байхад улс төрд "Томорно” гэж байдаггүй байх. Тиймээс Ж.Мөнхбат гишүүн ээ, сайдын суудлаас савраа тат.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.