-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт салбараа битгий хэл нэг кг махныхаа үнийг ч мэдэхгүй ДАМПУУ САЙД томилогджээ-
Хэдхэн өдрийн өмнө Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Х.Болорчулуун Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг "хар"-аар будаж эхэллээ.
Өөрийгөө хүнс, хөдөө аж ахуйн салбарыг гарын арван хуруу шиг ээ мэддэг мэргэжлийн хүн, "мэргэжил"-ийн болохоор нь намайг Л.Оюун-Эрдэнэ танхимдаа урьж, сайдаар томилсон гэх Х.Болорчулуун ажлаа авсан өдрөө л тараа таниуллаа.
Өөрөөр хэлбэл, мань эр иргэдийн гарт нэг кг мах хэдэн төгрөгөөр ирж байгааг ч мэдэхгүй өөрийгөө "мэргэжил"-ийн гэж тодотгож ард түмнээр дайжигнаж сууна.
Тэрбээр махны үнэ асуусан сэтгүүлчийн асуултад "Та бүхэн мэдэж байгаа. Махыг экспортод гаргахгүй байна. Үүнээс болж мал, махны үнэ унасан. Өнөөдөр л гэхэд нэг кг үхрийн мах 6-7 мянган төгрөгийн хооронд борлогдож байх жишээтэй. Адууны нэг кг мах өмнө нь 10 мянган төгрөг байсан бол дөрвөн мянган төгрөг байна" гэх тайлбарыг өгчээ.
Буруу эрхлүүлсэн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу гэдэг дээ, Ерөнхий сайд аа. Танай Засгийн газрыг хойш нь татах саад, тушаа гэдгээ мань эр дээрх үгээрээ нотлоод өгчихлөө. Нөгөө талаараа Засгийн газрын танхимд Х.Болорчулуун мэтийн сайд нэртэй "саад" нөхөд байх ёстой эсэх нь олон хүнд эргэлзээ төрүүлж эхэлсэн бололтой.
https://news.zindaa.mn/4b8k


Сэтгэгдэл