

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог. Гэвч нийт нутаг дэвсгэрийн 0.03 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 орчим хувь нь амьдарч байна. Мөн орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн тасрахгүй байгаа нь хөдөө, хотын ялгааг улам бүр нэмэгдүүлж, орон нутагт зах зээл хумигдан, ажлын байр, иргэдийн орлого буурч, орон нутаг эзгүйрэх гол нөхцөл нь болж байгаа юм. Иймээс "Буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих мэдээллийн төв”-өөр дамжуулан хүн амын хэт төвлөрлийг бууруулахад аймаг, орон нутгийн удирдлагуудтай бүхий л талаар хамтран ажиллах, буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих орон нутгийн бодлогыг иргэдэд тухай бүр хүргэх нөхцөл, боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.

Сэтгэгдэл