Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт “Эко амбулатори” нээгдлээ


 

 

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт “Эко амбулатори” нээгдлээ

 

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт "Эко амбулатори” шинээр нээж, иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ. Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бус буюу Яармагт хүн амын тоо эрс нэмэгдэж байгаа тул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч нарт шуурхай хүрч үйлчлэх зорилгоор "ЭКО-АМБУЛАТОРИ” шинээр байгууллаа.

 

Тодруулбал: Урологи /Бөөр шээсний замын мэс засал/, дотор, мэдрэл,  мэс засал, гэмтэл, боолт, сэргээн засах, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ, хэвлийн эхо, рентген , тархины цахилгаан бичлэг, зүрхний цахилгаан бичлэг, лаборатори /цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, бактериологийн шинжилгээ/ -ийг авна.

 

ШИНЭЭР НЭЭХ КАБИНЕТУУД:

-Компьютер томографи

-Арьс харшил

-Зүрх судас

-Зүрхний ЭХО

-Халдварт

Иргэд эмчийн үзлэгийн цагаа 1800-0119 дугаараар болон Эмнэлгийн ЦАХИМ бүртгэлээс авах боломжтой.

Хаяг: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо  Яармагийн 1-р буудлын урд талд Нэгдсэн эмнэлэг



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.