

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан хэлэхдээ "Украины хямрал үргэлжилсээр байна. Харгис хэрцгий халдлага үйлдэж, энгийн номхон иргэд амь үрэгдэж, хүмүүнлэгийн байдал улам дордсоор байна. Хятад улс үүнд сэтгэл түгшиж, гүнээ харамсаж байна. Мөргөлдөөн, дайн дажинд ялагч байдаггүй гэдгийг түүх олон удаа нотолсон. Талууд нийтлэг, иж бүрэн, хамтран ажилласан, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг мөрдөж, улс төрийн арга замаар хурцадмал байдлыг намжаахыг дэмжиж, ахиулах ёстой. Мөргөлдөөнд оролцогч талууд, энх тайвны төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг идэвхитэй хүлээн авч, харилцаа холбоогоо бэхжүүлж, зөвшилцөлд хүрч, энхийн хэлэлцээг аль болох хурдан сэргээх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг үүнд шаардлагатай нөхцөл, уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд дипломат зуучлалын хүчин чармайлтаа нэмэгдүүлэх ёстой" гэжээ.
Эх сурвалж: Хятадын олон улсын радио

Сэтгэгдэл