
Чэндү хотын Шуанлю нисэх онгоцны буудалд газардлаа
Тус арга хэмжээ нь 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд арга хэмжээний хүрээнд БНХАУ-д суралцагч Монгол Улсын 8 оюутан, ОХУ-ын 7 оюутан, Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдээс бүрдсэн баг Сичуань муж, Чүнчин хотоор аялан сурвалжлах болно.



Мөн өдрийн үдээс хойш Чэндү хотын Үхөү сүмтэй танилцлаа
Үхөү сүм нь Хятадад өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн хаан, жанжин нарыг хамтад нь тахидаг цорын ганц сүм юм. Тодруулбал Хятадын эртний гурван улсын үеийн Шү улсын хаан эзэн Лю Бэй болон цэргийн эрдэмтэн Жүгэ Лян, мөн Шү улсын баатруудыг дурсган тахидаг байна. “Гурван улсын ариун газар” хэмээн алдаршсан тус сүм нь эртний гурван улсаар сэдэвлэсэн дэлхийн хамгийн нөлөө бүхий дурсгалт музейд тооцогддог.


Жиньли эртний гудамжаар
Үхөү сүмийн хажууханд нь орших Жиньли эртний гудамж нь эртний гурван улсын соёл, Сичуаний баруун нутгийн амьдрал ахуй, ардын өвөрмөц уламжлалыг хослуулсан онцлогтой.


Сэтгэгдэл