

Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжих ээх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Б.Хурцыг Элчин сайдаар томилж болохгүйг нотлох зорилготой нийтийн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байлаа. Тагнуулын байгууллагыг ахалж байсан хүний хувьд асуудлыг нь хаалттай хэлэлцэх ёстой хэмээн Б.Хурцын "хонины хонхор”-т амьдардагО.Баасанхүү санал гаргасан. Тиймээс энэ саналаар Б.Хурцын томилгоо олон нийтээс хаалттай нөхцөлд явагдсан юм. Олон нийтийн зүгээс ч тэр, улстөрийн хүрээний зүгээс ч тэр Б.Хурцыг яагаад ч Элчин сайдад дэмжигдэхгүй юм байна гэсэн баттай байр суурийг илэрхийлж байв. Гэтэл тэрбээр УИХ-ын чуулганаар ямар ч асуудалгүй хэлцэгдээд амралтаа авчихлаа. Үүнээс харвал тэр яах аргагүй Ж.Батзандангийн хэлдгээр гишүүдийн ихэнхийг бөлдөгдчихөжээ. Бөлдөгдүүлээгүй О.Баасанхүү нар нь түүний "Хонины хонхор”-т орчихсон байна. Нөгөө талаар Б.Хурц нь Ерөнхийлөгч Х.Баттулгад ч нөлөөлж чадаж байна гэх харахаас өөр аргагүй. Түүнээс бус Ц.Элбэгдоржийн үеэс томилгоогоо баталгаажуулж чадахгүй олон Элчин сайд Х.Баттулгын гарын үсгийг хүлээгээд хэдэн сар сууж л байна.
Тиймээс Б.Хурцад бөлдөгдүүлсэн гишүүдийн нэрсийг ч цахим орчинд нэрлэсэн байна. Тэдгээртэй танилц.
1. Н.Амарзаяа
2. О.Баасанхүү
3. Ё.Баатарбилэг
4. С.Батболд
5. Б.Бат-Эрдэнэ
6. М.Билэгт
7. Д.Дамба-Очир
8. Б.Дэлгэрсайхан
9. Б.Жавхлан
10. Г.Занданшатар
11. Л.Мөнхбаатар
12. Г.Мөнхцэцэг
13. Н.Оюундарь
14. Б.Пүрэвдорж
15. Я.Санжмятав
16. Д.Сарангэрэл
17. Г.Солтан
18. Д.Тогтохсүрэн
19. Г.Тэмүүлэн
20. Н.Учрал
21. Д.Хаянхярваа
22. Ц.Цогзолмаа
23. Б.Чойжилсүрэн
24. М.Энхболд
25. Н.Энхболд
26. Л.Элдэв-Очир нар түүнийг Элчин сайдад дэмжижээ.
Х.Баатар Шуурхай.мн

Сэтгэгдэл