Архангай аймгийн ЗДТГ-ынхан өнгөрсөн 5 дахь өдөр Ихтамир сумын Тайхар чулууны ойролцоох нэгэн амралтын газар амарцгаажээ.
Ингээд хоол цайгаа идэж уусны дараа тэд нэлээд хэдэн шил архи ууцгаажээ. Уусан архиндаа согтсон орлогч дарга М.Батжаргал, төрийн сангийн хэлтсийн дарга Гүрсүрэн ,нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Нямдаваа нар байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Лувсандагвыг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд одоо эмнэлэгт хэвтэж байгаа юм байна.
Ё. Отгонбаяр@OtgonbayarY
Архангайн ЗД орлогч, Төрийн сангийн дарга нар нь Байгаль орчны байцаагчаа МАНын хулгайч чи ажлаа өг гэж зодож гэмтээжээ. Арай ч хэтэрхий :-(