Арабын ертөнцийн нэгэн уламжлал нь тэмээн уралдаан, Шейхүүдийн
спорт ч гэж нэрлэдэг. Элстэй газар явахад хамгийн тохиромжтой энэ амьтан
65 км/цаг хүртэл хурдлан давхиж чаддаг учраас олон зууны туршид Ойрхи
Дорнодын орнуудад тэмээн уралдааныг зохион байгуулж байжээ. Одоо ч
зохион байгуулдаг хэвээр.
Уралдаан сонирхолтой, олон хүн үздэг
учраас уралдааны тэмээ өндөр үнэтэй. Угсаанаасаа шалтгаалаад үнэ нь улам
өснө. Сонирхолтой нь арабууд уралдааны тэмээгээ дамжуулж зардаггүй.
Харин ботго байхад нь өндөр үнээр худалдаж аваад тэжээдэг.
Дунджаар
нэг уралдааны тэмээ 55 мянга орчим ам. долларын үнэтэй байх бөгөөд 2010
онд Эмиратын нэгэн баян 6,5 сая фунт стерлингээр гурван ботго худалдаж
авсан явдал бий.
Ийм ч учраас уралдаанд түрүүлсэн тэмээний бай
шагнал асар өндөр. Зарим нь 5-10 сая ам. доллар олдог байхад 30 сая ам.
долларын шагналтай уралдаан ч байдаг аж.
Мэдээж хэрэг ийм өндөр
шагналтай уралдаанд оролцохын тулд олон жижиг уралдаанд түрүүлсэн байх
шаардлагатай. Уралдаан тэмээний наснаас шалтгаалан 1,5 км – 8 км зайд
үргэлжилдэг.
Харин тэмээг хүүхэд унадаг. Унадаг байв. Хөнгөн
жинтэй, бие жижиг болохоор бага насны хүүхдээр тэмээ унуулах нь тун
тохиромжтой байжээ. Ойролцоогоор 4-5 насны бие жижиг, хөвгүүд тэмээ
унана.
Тэмээний эзэд уралдааны үеэр машинтай дагадаг...
Аль
болох хөнгөн байлгахын тулд хоол өгөхгүй олон өдөр болно. Хамгийн
ноцтой нь Арабын баячууд тэмээ унуулах хүүхдээ Афганистан, Бангладеш,
Иран, Пакистан, Судан зэрэг орнуудаас хулгайлан авч ирдэг байв.
Хүүхдүүд
тэмээн уралдаанд давхиж яваад унаж, гэмтэх, амиа алдах явдал ч их
гардаг байжээ. Хулгайлж авч ирсэн хүүхдүүдээ "Усбах” хэмээх хуаранд
амьдруулна. Оман, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орнуудын ийм
хуаранд байсан олон зуун хүүхдийг хүний эрхийг хамгаалагчид олж,
сулласан явдал цөөнгүй.
Роботыг удирддаг хүн радио холбоо ажиллаж байгаа эсэхийг шалгаж байна
Ингээд
асуудал даамжирч, хүүхдийн эрхийн асуудлыг сөхөх болсноор Арабын
Нэгдсэн Эмират 15 наснаас доош настай хүүхдийг тэмээн уралдаанд
оролцуулахгүй байх шийдвэр гаргасан анхны улс болжээ.
2002 оны
долдугаар сарын 29-ны өдөр ийм шийдвэр гаргаснаас хойш бага насны
хүүхдийг тэмээн уралдаанд оролцуулбал шоронд хорих хүртэл арга хэмжээ
авдаг болсон юм.
Харин Катарын Эмир Хамад Аль Тхани 2005 онд
хүүхдийг тэмээн уралдаанд оролцохыг хориглож, 2007 онд тэмээн уралдаанд
робот ашиглах тухай зарлиг гаргажээ.
Тэмээчин роботууд...
Катарын
засгийн газар 2001 оноос хүүхдийн оронд ашиглах робот унаачдыг бүтээх
ажилд орсон гэдэг. Анхны амжилттай болсон загварыг 2003 онд бүтээжээ.
Гэхдээ тэмээнүүд роботоос үргэх болсон учраас гадна төрхийг нь хүнтэй
адил болгож, нүдний шил зүүлгэн, үнэртэй ус хүртэл түрхэх болсон аж.
Швейцарын
К-Team робот үйлдвэрлэгч анхны роботыг бүтээсэн боловч хэтэрхий
хүнд/16-18 кг/ байсан болохоор тохиромжгүй байжээ. Харин удалгүй илүү
хөнгөн /2-3 кг/ жинтэй, хямд үнэтэй загварууд Катар, АНЭ-ийн зах зээлд
гарч, шейхүүд ч уралдаандаа робот ашиглах нь түгээмэл болсон юм.
Нэг робот унаачын үнэ загвараасаа шалтгаалан 300-10000 ам. доллар байдаг аж.
Уяачид...
Дубайн Эмир Мухаммед бин Рашид аль Мактум
Түрүүлсэн тэмээнд устай хольсон гүргэм түрхдэг
Сэтгүүлч А.Ихсанаа
Эх сурвалж: GoGo.mn
Линк: http://news.gogo.mn/r/202903