Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв


4-р сарын 24-ний өдөр бол Хятадын сансар судлалын арав дах өдөрлөг юм. Энэ өдөр мөн Хятад улсын анхны хиймэл дагуул "Дүнфанхүн-1"-ийг амжилттай хөөргөсний 55 жилийн ой юм. Энэ өдөр "Шэньжөү-20" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, орчлон ертөнцийг судлах шинэ аяныг дахин эхлүүлсэн юм.

Өнөөдөр бид бүгдээрээ одон орон сонирхогчид болсон. 04-р сард бид сансрын нисгэгчиддээ хүндэтгэл үзүүлэх ёстой, уудам орчлонгийн нууцыг тайлж, сансрын нисгэгчдийн бичсэн хятад маягийн романтикийг мэдрэх ёстой.

Үнэт үзмэрүүдээс дэвшилтэт технологийн шинэ түвшнийг харж болно

"Эртний хүмүүс тэнгэрт нисэж саран дээр гарахыг мөрөөддөг байсан, харин одоо бид саран бөмбөрцөг дээр “судалгаа” хийж байна! Шанхайн Дэлхийн яармагийн үзэсгэлэнгийн төвд Чан Э-5, Чан-Э-6-ын авчирсан сарны хөрсний үзмэрүүдийг  үзэгчид шохоорхон харж байлаа.

ҮF-100 пуужингийн хөдөлгүүр, Гаофэнь-1-ээс Гаофэнь-7 хүртэлх хиймэл дагуул ба тэдгээрийн ололт амжилт, "Тяньвэнь-1"-ийн ачиж явсан төрийн далбааны загвар зэрэг үзмэрүүд Хятадын сансар судлалын амжилтыг харуулж байна.

Хятадын сансрын хөгжлийн түүхийг эргэн харахад алхам бүр нь тийм ч амар байгаагүй. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд Хятадын сансрын салбар цоо шинэ гараанаас хөгжиж, сул дорой байдлаас хүчирхэг  болж, маш олон гайхамшигтай  мөчүүдийг туулсан билээ.

Шанхайн дэлхийн яармагийн үзэсгэлэнгийн төвд ҮF-100 пуужингийн хөдөлгүүрийг үзүүлэв/ Зургийг: ЛЮ ЖЭНЬ.

2024 онд Хятадын сансрын аялал зогсоогүй: Нийт 68 зөөгч пуужин хөөргөж, дээд амжилт тогтоосон, “Чан Э-6” нь сарны алслагдсан хэсгээс дэлхийн анхны дээжийг авчээ. Нисэгчтэй сансрын нислэг шинэ дээд амжилт тогтоолоо.

Мөрөөдлийнхөө хойноос хөөцөлдөхөө хэзээ ч зогсоож болохгүй бөгөөд эрэл хайгуулаа ч хэзээ ч зогсоож болохгүй юм.

2025 онд Хятад улсын сансрын инженерийн төслийн зорилтууд эрчимтэй хэрэгжинэ. ”Тяньвэн-2” нь од эрхсээс дээж авах хайгуул хийх болно. Хятад улс болон Европын хамтран бүтээсэн нар салхины соронзон давхаргын харилцан үйлчлэлийн бүх үзэмжийн зураг авах хиймэл дагуул нь нар салхи ба соронзон давхаргын харилцан үйлчлэлийн үйл явц, өөрчлөгдөж буй хуулиудыг олж тогтоох болно. Хятад-Италийн цахилгаан соронзон хяналтын хиймэл дагуул 02-ыг газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх судалгаанд зориулан зохих цагт нь хөөргөнө.

Инновацын өөрчлөлтөөс сансрын технологийг мэдэрч болно

Шинжлэх ухааны үзэсгэлэнд Дорно дахины сансрын "Grаүiту-1" болон Шинэ хөдөлгөх хүчний цуврал пуужингууд зэрэг худалдааны зориулалттай сансрын үзэсгэлэнгийн талбайд дэлгэгдсэн загварууд зочдын анхаарлыг татаж байв. Нээлтийн ёслолын үеэр Худалдааны сансрын инновацын холбоот цогц нь арилжааны сансар аяллын чансаатай хөгжлийг хамгаалах болно гэж мэдэгдэв.

2025 оны сансар огторгуйн соёл урлагийн чуулга уулзалтад Хятадын далайд шумбагч аппаратын багийн гишүүн, Олимпын аварга Чуань Хунчан шумбагч аппарат, сансар огторгуйн талаарх хөгжилтэй яриа зэрэг нь үзэгчдийн халуун алга ташилтыг хүртлээ.

Шанхайн дэлхийн яармагийн үзэсгэлэнгийн төвд Чан-Э-6 сарны алслагдсан хэсгийн дээжийг үзүүлэв/Зургийг: ЛЮ ЖЭНЬ.

Урлагийн тоглолт, тусгай сэдвийн уулзалт зэрэг үйл ажиллагаанууд Сансар огторгуйн оюун ухаан, шинжлэх ухаан, технологийн соёлыг нэгтгэхэд чиглэж, "сансар + соёл, урлаг, түгээмэл шинжлэх ухаан" зэрэг салбар дамнасан тайлбарыг толилуулж байна.

Сансрын мөрөөдөл бол Хятадын мөрөөдлийн чухал хэсэг юм. Энэ нь шинжлэх ухаан, технологийн бие даасан, өөрийгөө хүчирхэгжүүлэх сансрын мөрөөдөл, мөн өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүчирхэгжүүлэх сансрын мөрөөдөл юм гэж Үндэсний сансрын албаны ерөнхий инженер Ли Гүөпин хэлэв.

Хамтын ажиллагааны үр дүнгээс Хятадын сансрын салбарын түншүүд тасралтгүй өргөжиж байгааг харж болно

Нээлтийн ёслолын үеэр олон улсын хамтын ажиллагааны хэд хэдэн үр дүнг зарласан нь маш сэтгэл хөдөлгөм байв. Сансар судлалын үндэсний алба зургаан улсын долоон байгууллага Чан Э-5-ын авчирсан сарны дээжийг авах боломжтой гэж мэдэгдэв. “Сарны олон үйлдэлт робот, хөдөлгөөнт цэнэглэх станц”, “Пакистаны сарны аялагч” зэрэг олон төслийг Чан Э-8-ын хамтын ажиллагааны төсөл болгон сонгосон. "Тяньвэнь-3 Ангараг гарагийн дээжийг буцаах ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааны боломжуудын тухай мэдэгдэл"–ийг нийтэлж, "Тяньвэнь-3" хайгуулын нийт 20 килограмм нөөцийг нээжээ.

Арав дахь удаагийн "Хятадын сансрын өдөр"-ийн үйл ажиллагааны нээлтийн ёслол/Зургийг: ЛЮ ЖЭНЬ.

Хятад улс зөвлөлдөх, хамтдаа бүтээн байгуулах, хуваалцах хөгжлийн үзэл баримтлалыг баримталж ирсэн. Үндэсний Сансар судлалын газрын дарга Дань Жүндэ:

- Өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улс орон, олон улсын байгууллагатай сансрын хамтын ажиллагааны 200 шахам гэрээ байгуулаад байна. Энэ нь дэлхийг ажиглах, сарны болон сансар огторгуйн гүнд судалгаа хийх, хиймэл дагуул хөгжүүлэх зэрэг олон салбарыг хамарсан гэж танилцууллаа.

Дань Жүндэ:

- Цаашид бид олон улсын сарны судалгааны станц, "Бүс ба Зам" сансрын мэдээллийн коридор, БРИКС-ийн орнуудын зайнаас тандан судлах хиймэл дагуулын баазын бүтээн байгуулалт, ашиглалтыг сайжруулж, эх дэлхийгээ хамгаалах, ард түмний амьжиргааг дээшлүүлэх, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд үйлчлэхэд шинэ хувь нэмэр оруулах болно гэж хэлэв.

Сансар огторгуйн эрэл хайгуулд төгсгөл гэж үгүй бөгөөд мөрөөдлийн эрэл хэзээ ч зогсохгүй. Сансрын мөрөөдөл нь хүчирхэг улс орны мөрөөдлийг илүү өргөн уудам орон зайд хүргэж, Хятадын сансрын салбарт улам олон шинэ гайхамшгийг бүтээх болно.

 

 

 

 

Зохиогч: Нийтлэл: СҮН ЧЕНЬ, ЛЮ ЖЭНЬ
Найруулагч: Редактор: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: СОЛОНГО СЭТГҮҮЛ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.