Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж(ОЖД)-аас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, харин Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна.