Хан-Уулын хормой дахь “Нүхт” цогцолборын зүүн талд ерөнхий боловсролын сурагчдад англи хэл, мэдээлэл технологи, язгуур өв соёл, уламжлалын суурийг хослуулан эзэмшүүлэх “тулгын гурван чулуу” холимог системийг менежментээ болгосон “Шинэ санаа иннова” бүрэн дунд сургууль үүдээ нээж байна. Шинэ цагийн хүүхдүүдэд ерөнхий эрдмийн хичээлүүдийг хос хэл дээр цогцоор нь олгох мэдлэг, туршлагатай багш нарын багаас бүрдсэн “Шинэ санаа иннова” сургууль анхны сурагчдаа хүлээн авахад бэлэн болж, элсэлтээ авч байгаа юм. Намрын эхэн сарын шиврээ бороотой бүрхэг өдөр тус сургуулийг зорин очиход гадаах талбайн тохижилт үргэлжилж байв. Их хотын дуу чимээнээс хол, нам гүмхэн орчинд, цэвэр агаар хамар цоргиж, Хан-Уулнаа хөхөө донгодох нь содон. Ингээд “Шинэ санаа иннова“ сургуулийг үүсгэн байгуулагч, захирал Оргилбулагийн ЖАВХЛАН-тай ярилцлаа.