Шавилхан биетэй инженер бүсгүйн, "суурийг энэ чигт нь тавьж яагаад ч болохгүй, заавал
битондох хэрэгтэй” гэх шийдмэг үгс барилгын
талбайд явсан олон хүний анхаарлыг татав."Эрдэнэт” үйлдвэрийн Их барилгын хэлтсийн
инженер Доржийн Баярмаа Дулааны
цахилгаан станцын өргөтгөлийн Турбин цехийн суурийг хэрхэн хийх талаар гүйцэтгэгч компанийн инженерүүдтэй мэтгэлцэж буй нь энэ. Төслийн гүйцэтгэгч Хятадын компанийн болон "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд Д.Баярмаа инженерийн тайлбарыг анхааралтай сонсож, нэмэгдэл зардал гарах хэдий ч эрчтэй эргэх аварга турбины суурь найдвартай
байх нь чухал гэдэгт санал нэгдэж асуудлыг
түүнийхээр шийдэв. Томоохон бүтээн байгуулалтын барилгын талбайн
инженерээр түүнийг тохоон томилдог нь учиртай. Үүний өмнө үйлдвэр ашиглалтад орсноос хойших хамгийн том байгууламж болох Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн барилга
мөн л түүний өдөр тутмын хяналтан дор сүндэрлэжээ.
Ерөөс тэр хариуцлага хэмээх
зүйлийг гүн ухамсарласан нэгэн. Барилга байгууламжийн бат бэх, аюулгүй байдал ньцаанадаад хүний амь нас, эрүүл
мэндтэй ч холбоотой. Ийм ажилд
хариуцлагатай байхаас ч аргагүй. Баярмаа
хурдан мориор бол барилгын талбай дээр "өөрийгөө уяна”. Ажилдаа улайраад үдийн
цайгаа умартан орой болгочих ч энүүхэнд. Ээлжийн амралтаа ч хагас дутуу эдлээд
л өргөтгөлийн барилга руугаа яарна. Тэр
өчүүхэн төдий алдааг мадгийг ч
зөвшөөрдөггүй. Ямартаа л саяхан станцын
өргөтгөлийн барилга дээр арматурын
хөндлөн боолтны алхмыг байх ёстойгоос жаахан хол тавьсныг мань хүн засуулаадявсны дараа "Баярмаа инженер хараад л мэднэ гэж хэлээд байхад...” гэж нэгэн ажилчин нөгөөдөө ундууцсаныгорчуулагч нь ярьж байсан. Түүний хариуцлагатай, нягт нямбай, хичээнгүй чанар балчирнаснаас нь төлөвшжээ. Д.Баярмаагийн
бага нас Төв аймгийн Алтанбулаг сум, мяралзан урсах хатан Туул голын хөвөөнөө
өнгөрчээ. Залуухан аав ээжийн ууган охин
тэрбээр өвөө эмээгийн хайранд
бүүвэйлэгдэн өсчээ. Тухайн үедээ
долдугаар анги төгссөн "өндөр” боловсролтой эмээ нь Баярмааг сургуульд орохоос нь өмнө үсэг, тоо, цаг зааж, балчирхан оюунд нь амьдралын ухааныг ч
суулгасан аж. Эмэг эх нь зээ
охиноо магтаж, урмаар тэтгэдэг байсан ньтэмүүлэлтэй, бас хариуцлагатай нэгэн
болгосон аж. Авхаалжтай, аливаад
хүртээмжтэй болж өссөн тэрбээр эрдэм
номд хичээнгүй суралцсаар аймгийн аварга
тоочин болсон төдийгүй, спортын гимнастикийн тамирчин, цэрэгжлийн "Дөл” тэмцээндбүсэд шалгаран оролцож явжээ. Охид сайн
чаддаггүй, хөвгүүдийн гарыг хардаг шугам зургийн хичээлд ч тэр манлайд нь явдаг
байж. Тэмцээн уралдаанд явахдаа ч, завсар чөлөөгөөр нь хичээл номоо бие даан үзсээр. Дунд сургуулиа онцсайн төгссөн түүнд
Политехникийн дээд сургуулийн Хөдөө аж ахуйн барилгын инженерийн ангид
шалгалтгүй элсэх эрх олгожээ. Д.Баярмаа энэ мэргэжлийг анхандаа төдийлөн сайн
ойлгоогүй ч, өөрийгөө дайчлан, шамдсаар
сургуулиа улаан дипломтой төгсжээ. Түүнийг Улсын барилгын зургийн институтэд хуваарилагдаад
очиход Эрдэнэтийн салбарт яв гэж.
Тэр хотод суух сонирхолтой тул үгүй л
гэж. Намар нь түүнийг дуудаж, Экспертизийн хэлтэст ахлах техникчээр ажилд
авчээ. Таван жил техникч хийж, шалгуулан ордог ажилд түүнийг шууд томилсон
нь хичээнгүй оюутан байсных нь шан байх. Ц.Шараа багшдаа шавь орж, барилгын тооцоо шалгадаг ажилтай болов. Барилгын норм
нормативыг ягштал мэдэх төдийгүй, нягт нямбай, гавшгай шаламгай тэрбусад хэлтэст ч уригдах болов. Гэвчтун удалгүй институт татан буугджээ. Ц.Шараа багш нь шавийгаа дагуулан Архитектур хот байгуулалтын хүрээлэнд эрдэм
шинжилгээний ажилтан болгов. Тэнд барилгын цаг уур судлахын зэрэгцээ, санаачилгаараа барилгын зураг зурна. Уг хүрээлэнд газар хөдлөлийн одоо мөрдөж буй
норм дүрмийг орчуулах ажил ид өрнөж
байж. Тэрбээр оросоос монгол руу хөрвүүлж, хятадаас монгол руу өвөр монгол хүний
орчуулсныг эх хэлнээ буулгасан байдаг. Мөн барилгын тооцооны програмууд Монголд
дөнгөж нэвтэрч байх үед түүн дээр ажиллажээ. Энэ бүхэн Монгол
Оросын хамтарсан "Эрдэнэт” үйлдвэрт ажиллахад нь томоохон туршлага болсон нь дамжиггүй . Сургууль төгссөнөөсөө хойш ийнхүү гурван жил
ажиллаад, нөхрөө даган Эрдэнэтэд иржээ. "Эрдэнэт”
үйлдвэрт барилгын зургийг компьютер дээрзурах эхлэлийг Д.Баярмаа тавьсан байдаг. Тэрбээр Молор-Эрдэнэ, Эрдэнэт
зочид буудал, Төгөл, Цагаан тавилан, Цанын бааз, Говил, Алтай төв, Бумбатын
алтны үйлдвэрийн өргөтгөлийн барилга,Баяжуулах үйлдвэрийн 1А тээрэм, 16А бутлуур зэрэг барилга,
байгууламжийн зураг төслийг хийжээ. 2006 онд Орхон аймгийн зураг төслийн байгууллагуудын
шилдэг ажилтан болсон аж. 2007 онд зочид
буудлын төрлөөр Монгол улсын шилдэг барилгаар"Молор-Эрдэнэ” шалгарч, Д.Баярмаа Монгол улсын барилгын шилдэг зохиогч
цом хүртсэн юм. Мөн 6000 ажилтнаас шалгаран "Эрдэнэт” үйлдвэрийн
Хөдөлмөрийн аварга, Шилдэг инженер техникийн ажилтан болсноороо тэр бахархдаг.
Төр засаг түүний хөдөлмөр зүтгэлийг
үнэлж, Алтан гадас одонгоор энгэрийг нь
мялаасан. Тэр зураг төслийн инженерээр ажиллаж байгаад,
дараа нь Баяжуулах үйлдвэрт барилгын инженер болсон. Энэ үедээ крантаа хаа,
тоосоо цэвэрлэ гээд л эхэлсэн гэдэг. Барилгын инженерт үйлдвэрийн энэ том
барилгын тоос ямар хамаатай юм гэж хүмүүс
гайхаж. Үндсэн даацын элемент дээр тоос
тогтоод, чийгтэй орчинд огтлол нь багасаад металлууд ховхордог аж. Энэ
хэмжээгээр ачаа хүлээж авах талбай хорогддог гэж ирээд тооцооны схемээ тэр бодно.
Д.Баярмаа зуугийн
талыг насалж буй ч тун хөнгөн шингэн. Түүнийг барилгын талбайд юман доогуур хотойж гэдийж гарах, авирах, дээрээсхөнгөхөн эвтэй буухыг харахад зарим нэгэн хорин настнаас ч шаламгай
харагдана. Таны энэ шалмаг хөдөлгөөн спортын гимнастикаар хичээллэсэнтэй холбоотой
юу гэхэд, "Тийм шүү. Надад өндрөөс айх, толгой эргэх энэ тэр асуудал үгүй. Уян
хатан чанар одоо ч хадгалаастай” гээд инээмсэглэсэн юм. Д.Баярмаа халамжит сайн
хань, хүү, охин, бэр, ачтай жаргаж явна. Хань Д.Чимэдцэрэн нь "Эрдэнэт”үйлдвэрийн Техникийн хэлтэст тэргүүлэх инженерээр ажилладаг. Тэр "бурхан багш миний хувь төөргийг сайхан
зурсан. Надад насны сайн хань, үр ач, сайхан мэргэжил заяасан” гэж даруухан хэлсэн. Эрдэм оюун төгс хүн даруухан байдгийн үлгэр бол Д.Баярмаа. Эгэл даруу мөртлөө эгэлгүй энэ эмэгтэй "Эрдэнэт” үйлдвэрийн бахархал мөн.
Я.ЭНХТУЯА