Барилгачдын зөвлөгөөнд зориулж хэлэх бидний үг:
1990 оноос өмнө Барилгын яамны харъяа Барилгын зургийн институт Хөдөө аж ахуйн барилгын зургийн институт, Уул уурхайн яамны харъяа Уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн зураг төсвийн институт, Төмөр зам, авто замын зураг төсвийн институт гэх мэт ОХУ-ын өндөр мэргэжлийн доктор, профессор, зөвлөх инженер, ерөнхий инженер, инженер, техникч гэх мэт шилдэг инженер техникийн ажилчдад дээрх эрдэм шинжилгээ судалгаа зураг төсвийн институт олон арван мянгаар ажиллаж Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд баригдах барилга байгууламжууд, орон сууцны хорооллууд, сургууль цэцэрлэгийн барилгууд, авто зам болон инженерийн барилга байгууламжуудын зургийг цаасан дээр зурж хэдэн сая төгрөгөөр хэдэн сарын хугацаанд ямар материалаар барьж ашиглалтанд өгснөөр улс оронд ямар ашиг тус олохыг нарийвчлан тооцоолон судалж, харъяа яамдуудын сайдуудаар танилцуулж, улсын төлөвлөгөөний комиссоор батлуулж, улсын төсөвт суулгаж тухайн төслийг чанарын өндөр түвшинд гүйцэтгүүлдэг байлаа.
Зураг төсөв тооцоо судалгааны институт нь дотроо олон арван хэлтэс тасгуудтай байлаа. Жишээ нь:
Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Дэд бүтцийн яам зэрэг мэргэжлийн бус яамдуудаас хаана, ямар барилга байшин барих вэ?, хаана ямар зам тавих вэ?, хаана ямар эрчим хүчний станц барих вэ?, Хаана уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байшин барих вэ? гэх мэт захиалгуудыг зөвхөн барилгын яаман дээр төвлөрүүлж, Барилгын яам нь мэргэжлийн боловсон хүчин дутагдсан тохиолдолд Польш, Чех, Герман, Унгар, ОХУ гэх мэт шинжлэх ухаанаар хамтран ажилладаг орнуудаас мэргэжлийн боловсон хүчин урьж тухайн төсөл проектыг орчин үеийн шийдлээр хамгийн хямд өртөгөөр түргэн хугацаанд барих шийдлүүдийг сонгож зураг төсөв проектыг боловсруулж, улсын төсөвт суулгаж өгч байснаараа Монгол улсын жилийн төсвийг үнэн зөв тооцоолж гаргаж өгдөг улс орны амин чухал сүнс нь болж байсан.
1995 оноос хойш дээрх шинжлэх ухааны иснтитутыг татан буулгаж яамдуудыг бодлогын яам болгож, өндөр мэргэжлийн инженер техникийн ажилчид эрдэмтэн мэргэд, доктор профессоруудыг намын харъяаллаар ажлаас нь чөлөөлж мөн цаг хугацааны аясаар дээрх институтэд ажиллаж байсан алтаар үнэлэгдэх боловсон хүчнүүд ертөнцийн мөнх бусыг үзсээр 26 жилийн дотор олон улсын шинжлэх ухааны нэр томъёонд байддаггүй утга авцалдаагүй нэр хаягтай олон яам, тамгын газар улс орны үнэт капитал болсон мэргэжлээрээ олон арван жил ажилласан дадлага туршлагатай, алтаар үнэлэгдэх эрдэмтэн мэргэд байтугай, Иргэний ба үйлдвэрлэлийн барилгаар, ОХУ-д болон Монголд төгссөн барилгын инженер барилгын яаманд нэг ширхэгч хүн байхгүй гэж хэлэхэд бараг хэлсдэхгүй. Улаанбаатар хотод болон бусад аймаг орон нутгуудад баригдаж байгаа орон сууцны хорооллууд, спорт цогцолборууд сургууль цэцэрлэгүүдийн барилгуудын ихэнх зураг төсвийг БНХАУ-ын барилгын зургийн институтэд очиж зургийг нь зуруулахдаа жижиг барилгуудын зургийг 200,000,000 төгрөгөөс дээш, томоохон барилга байгууламжуудын зураг төсвийг 1 тэрбум төгрөгөөс дээш өртөгөөр зуруулж байгаа нь туйлын харамсалтай байна. 3 тэрбум төгрөгөөр барьчих сургуулийн барилгыг 30 тэрбум төгрөгөөр барьж байна. 700,000,000 -1 тэрбум төгрөгөөр тавих авто замыг 3 тэрбум төгрөгөөр тавьж байна.
Монгол улсын нийт нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хот суурин газруудын цэвэрлэх байгууламжуудын барилгуудыг шинэчлэх, авто зам өндөр хүчдэлийн шугам, төмөр замын барилга байгууламжуудыг концессын гэрээгээр буюу улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна гэж ёстой л амандаа орсон тоогоо хэлж улсын төсөвт суулгаж Засгийн газрын хурлаар баталгаажуулан хуульчилж асар их хэмжээний хөрөнгө мөнгийг гарын салаагаараа урсгаж овжин, зальжин, овсгоо самбаатай хүмүүсийн идэш, ууш нь болсоор өдий хүрлээ.
Иймд Монголын төр дээрх байдалд дүгнэлт хийж эмч нар нь эмчээ хийж, багш нар багшийнхаа ажлыг хийж, төмөр замчид нь төмөр замынхаа ажлыг хийж, авто замчид нь авто замынхаа ажлыг хийж, уурхайчид нь уурхайнхаа ажлыг хийж, цахилгаанчид нь цахилгааныхаа ажлыг хийж байхгүй бол яамны удирдлага болон аймаг хотын дарга нар барилгачид болж жүжиг тоглож, асар их хэмжээний мөнгө идсээр байтал улс орон чинь дампуурч дууслаа. Улс төрчид нь өөрийн тойрогтоо ажил хийх нэрээр ямар ч тооцоо судалгаагүй бүтээн байгуулалтын ажил хийж байгаа нэрийн доор тэрбумтангууд болж хулгай луйврын аргаар олсон мөнгө нь Монгол улсад багтахгүй харийн оронд асар их хэмжээгээр урсан хадгалагдаж байгаа нь зураг төсөв, тооцоо судалгааны мэргэжлийн шинжлэх ухааны институт байхгүй учраас мөнгөний тоо мэдэхгүй хүнд арван төгрөг атгуулаад мянган төгрөгийг нь аваад явж байгаатай агаар нэг байна.
Иймд хуучин Барилгын зургийн институт, Хөдөө аж ахуйн зургийн институт, Эрчим хүч, Уул уурхайн институтэд ажиллаж байсан эрдэмтэн мэргэд инженер техникийн ажилчид төр засагтаа үгээ хэлж үнэтэй зөвлөгөөгөө өгч эхлээчээ.
Хэвлэл мэдээллийнхэн хэдэн дуучид, хөгжимчид, яруу найрагчид, хөгжмийн зохиолч, клип хийж тоглосон шинжлэх ухаанаас хол хөндий мэргэжлийн хүмүүсийг магтан дуулж, тэнгэрт гартал нь магтаж, ард түмнээ залхааж байхаар, шинжлэх ухаанаар мэргэшсэн эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилчдыг эрэн сурвалжилж тэдний үнэтэй зөвлөгөөг сонсож, тэдний хийсэн бүтээсэн гавъяа шагналыг магтан дуулж хойч үеэ баялаг бүтээдэг суурь шинжлэх ухаанаар сурч боловсроход нь уриалан дуудаж, улс оронд хэрэгтэй инженер техникийн ажилчин болоход нь зам мөрийг нь зааж өгөх хэрэгтэй байна.
Эс бөгөөс урлаг уран сайхнаар, амины орон сууц, хаусаа барихгүй, утга зохиол яруу найргаар будаа, гурил, мах шөлөө орлуулж чадахгүй, кино урлагаар, эрчим хүч төмөр зам, инженерийн барилга байгууламжуудыг орлуулан хэрэглэж чадахгүй учраас хүн төрөлхтний үеийн үед шүтэж ирсэн физик, хими, механик, математикийн шинжлэх ухааныг улс орондоо хөгжүүлж, улс орноо орчин үеийн олон талт шинжлэх ухаанаар удирдан зохион байгуулахгүй бол 1930-аад оны үеийнх шиг эрдэмтэн мэргэд сэхээтний ядууралд орсон байна. Үүний уршигаар Монгол улсад баригдаж байгаа авто замууд, сургууль цэцэрлэгийн барилгууд, орон сууцны хорооллууд ашиглалтанд орсоноосоо хойш 1-2 жилийн дараа ашиглах боломжгүй болсоор байгааг бид бүхэн сайн мэдэж байгаа.
Барилгын зургийн институтэд хоёрдогч, гуравдагч оронд бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн НАУК-ын түвшинд бэлтгэгдсэн доорх мэргэжлийн хүмүүс байж тухайн шинжлэх ухааны институт оршин тогтноно.
- Институтуудын ерөнхий захирлууд:
- Салбар хариуцсан захирлууд /Иргэний барилга байгууламжууд, Хөдөө аж ахуйн барилга байгууламжууд, Уул уурхайн барилга байгууламжууд, Нар салхины эрчим хүч, Усан цахилгаан станц, Дулааны цахилгаан станцын барилга байгууламжууд, Авто замын барилга байгууламжууд, Төмөр замын барилга байгууламжууд
- Ерөнхий архитекторууд
- Хот төлөвлөлтийн инженерүүд
- Инженер, эдийн засагчид
- Судалгааны инженерүүд
- Хяналт шалгалтын инженерүүд
- Аюулгүй ажиллагааны инженерүүд
- Өргөх цамхагийн инженерүүд
- Иргэний орон сууцны барилга байгууламжуудын архитектур инженерүүд, газар хөдлөлт, чичирхийллийн судалгааны инженер,
/Хийц эдлэлийн тооцооллын инженер, Техникийн механикийн сапорматикийн инженерүүд, цахилгааны инженер, дулааны инженер, сантехникийн инженер, мэдээлэл холбооны инженер, барилгын материал судлалын менерлоги инженер, хөрс судлалын инженер, үнэ өртөг зохиогч төсвийн инженер, зам талбайн инженер, техникийн механикийн инженер, тоног төхөөрөмжийн инженер/
- Усан хангамжийн болон ариутгах байгууламжуудын архитектор, инженерүүд
- Цэвэрлэх байгууламжаар мэргэшсэн барилгын инженер
- Хөрс судлалын инженер,
- Өндөр хүчдэлийн архитектор инженер,
- Зураг төсөв, норм нормативын инженер,
- Барилгын материалын цемент, арматур элс, дайрга, металл хийц эдлэлийн судалгаа шинжилгээний менерлоги инженерүүд,
- Органик болон органик бус барилгын материал судлалын химийн инженерүүд
- Тоног төхөөрөмжийн архитектор инженер,
- Зураг төсөв зохиогч нормчин, үнэлгээчин инженерүүд,
- Үйлдвэрийн барилга байгууламжуудын архитектор инженерүүд,
- Уул уурхай, эрчим хүч, төмөр зам, авто зам гэх мэт хүнд үйлдвэрлэлийн салбарын зураг төсвийн шинжлэх ухааны институтдын архитекторууд нь барилгын салбарт шаардагдах инженер техникийн ажилчдын нэгэн адил өндөр мэргэжлийн боловсон хүчин шаардагддаг.
Монгол улсын хэмжээнд барилга барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, машин механизм, тоног төхөөрөмж, түлш эрчим хүч, төмөр зам, авто зам, нар салхины эрчим хүч, хот тосгоны төлөвлөлт, хүн амын ус ундаагаар хангах байгууламжууд, гидрогеологийн барилга байгууламжууд, хөдөө аж ахуйн барилга байгууламжууд, гадаргуугийн цэнгэг усыг хуримтлуулах инженерийн барилга байгууламжууд, батлан хамгаалахын зориулалттай барилга байгууламжууд гэх мэт олон салбаруудыг хамарсан шинжлэх ухааны цогцолбор байгуулахыг нэн тэргүүнд шийдэх цаг нь болсон.
1990 он гэхэд Монгол улс хүн төрөлхтний шинжлэх ухааны ололт амжилтаараа социолист системийн орнуудаас дээгүүр байранд явдаг байсан боловч 2017 оны байдлаар зураг төсөв тооцоо судалгаа нь олон улсын стандартын дагуу хийгдсэн төсөл хөтөлбөр байхгүй байгаа нь шинжлэх ухаан огт хөгжөөгүй Африкийн ядуу буурай орнуудаас доогуур байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа инженерийн салбарын дээд сургуулиуд нь ОХУ-ын коллежийн оюутнуудаас доор мэдлэгтэй төгсөж байна.
Иймд орчин үеийн тооцоо судалгааг үндэслэж салбар салбарын инженер эдийн засагчдын шинжлэх ухааны үндэслэлээр тооцоолсон зураг төсөв тооцоо судалгааг улсын төсөвт суулгаж хуульчилж өгч байхгүй бол төсвийн тухай хууль гэж байгаад хэрэггүй. /ТЭЗҮ/ Техник эдийн засгийн үндэслэл гэдэг нь баримжаалсан, багцаалсан, ерөнхий тойм судалгааны танилцуулгыг хэлдэг юм.
Эцэст нь хэлэхэд явах хүнээр ачаа бүү татуул, гадны хүнээр барилгаа бүү бариул!!!
"БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН КЛУБ”
2017.04.26