Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч, үдээс хойш сэрүүснэ.
2017 оны 05-р сарын 30-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 26-28 хэм дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 30-ны 20 цагаас 05 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-7 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 30-ны 20 цагаас 05 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 3,4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 1-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 2-нд говийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 1-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.