Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж


Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж

 

"Та ямар үр тарина, түүнийгээ хурааж авна" гэж гайхалтай үг бий. Хүүхэд бол таны тусгал ч гэх айхтар хэлц бий. Өөрөөр хэлбэл, хүүхдээ та хэрхэн хүмүүжүүлж, юу үзүүлж, харуулан, үлгэрлэн дагуулна тэр бүхнээ эргээд үр хүүхдээсээ олж хардаг бичигдээгүй хууль амьдралд үйлчилдэг шүү дээ. Хайрлах, өөрийгөө магтуулах, хүндүүлэх, үнэлүүлэх хэрэгцээгээ хангаж чадаагүй өссөн хүүхэд том болоод өөртөө итгэлгүй, эсрэгээрээ хэтэрхий зөрүүд зан авиртай болох тохиолдол цөөнгүй байдаг.

Тэгвэл үр хүүхдээ "сайн хүн" болгон хүмүүжүүлж, "сайхан дурсамж" үлдээхийг хүсч байвал эцэг эхчүүд та бүхэн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

1. Номын санд хамтдаа оч - Хүүхэддээ ном сонгож өг

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж

2. Хамтдаа нарийн боов хий
3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж
4. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур
5. Сайн найзыг нь гэртээ урьж, хамтдаа тогло

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж
6. Хамтдаа усан бассейнд яв
7. Том өрөөнийхөө хивсэн дээр пикник хий
8. Хүүхэдтэйгээ бүтэн өдөржин музейгээр зугаал
9. Хамтдаа аавд нь захидал бич

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж
10. Хамтдаа ролликоор гулгаж, дугуйн дээр сундалж яв
11. Яагаад таны хүүхэд онцгой талаар ярьж өг
12. Боломжтой бол хүүхдээ нэг өдөр ажил дээрээ дагуулж очоод, юу хийдгээ, яагаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэх нь чухал талаар ярьж өг
13. Шувууны үүр хийж, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн аль нэг модон дээр өлгө

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж
14. Намрын, зуны, хаврын навчсыг цуглуулж хатаамал хий
15. Ууланд авир

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж

16. Өөрийнхөө бага насны тухай цаг гарган ярьж өг
17. Сургуулийнх нь спортын өдөрлөг, урлагийн үзлэг, хэлний баярыг ямар ч ажилтай байсан заавал очиж үз

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж

18. Хуучин оймсоор нь гарандаа угладаг хүүхэлдэй хийгээд тогло
19. Зун ой модонд гарч жимс түү
20. Хамтдаа цэцэг тарь

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж
21. Зугаалгаар явж голын эрэг дээр майхантай хоно
22. Хүүхэддээ морь хэрхэн унахыг зааж өгөөд, хөдөөгүүр зугаал

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж

23. Баяр ёслолын үеэр гэр бүлийн урлагийн үзлэг зохиож, ялагчийг шагнадаг уламжлалтай бол
24. Хүүхэддээ анхны хуримтлалаа үүсгэх мөнгөний гахай худалдаж авч өг
25. Сонирхолтой бүтээлч зүйлийг хамтдаа хий
26. Хамтдаа сайн дурын үйлсэд оролц. Өөртэйгөө адилхан хүүхдүүдэд тус хүргэх нь ямар сайхан талаар ойлгуул
27. Цаасан шувуу хийж хийсгэ

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж
28. Хамтдаа үлгэр зохиож, зураг зуран бяцхан ном хийгээрэй

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж
29. Ямар нэг зүйл цуглуулж эхлүүл
30. Хүүхэдтэйгээ цуг шохойгоор хүмүүсийн өглөө бүр явдаг зам дээр зураг зур. "Өнөөдөр сайхан өдөр болно оо” гэдэг үгтэй

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж

31. Элсэн цамхаг барь
32. Өдөн дэрээр байлд
33. Попкорн халааж, бүхэл өдөржин дуртай киног нь үз
34. Хамтдаа хүүхдийнхээ өрөөг чимэглэ
35. Хүүхдийнхээ бүтээлүүдээр гэртээ бяцхан үзэсгэлэн гаргаж, хамаатнуудаа урь.

Хүүхдээ том болохоос өмнө үлдээх 35 дурсамж
Эдгээр гучин таван санааг хэвлэж аваад нэг нэгээр нь заавал хэрэгжүүлээрэй. Хүүхдийнхээ бага насны дурсамжинд аав, ээжтэйгээ хамтдаа хөгжилтэй байгаа гэр бүлийнх нь дүр зургийг үлдээгээрэй. Танд амжилт хүсье :))) :)


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.