Эльбрусийн оргилд авирсан Ч.Мөнгөндалай эх орондоо ирлээ


Эльбрусийн оргилд авирсан Ч.Мөнгөндалай эх орондоо ирлээ

 

Европ тивийн ноён оргил Эльбруст амжилттай авирч, эх орныхоо далбааг мандуулсан Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр ирсэн даруйдаа Сүхбаатарын талбайд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Аялагч Ч. Мөнгөндалай "Эльбрусийн ноён оргилд гарах үед цаг агаарын байдал нилээн хэцүү байсан. Нийт дөрвөн удаагийн авиралтын дараа үүрийн таван цагийн үед Эльбрусийн ноён оргилд гарч чадсан. Нийт найман хүний бүрэлдэхүүнтэй олон улсын уулын спортын тамирчидтай авиралт хийлээ. Эльбрусийн оргилд гарахаар явсан нь миний анх удаагаа гадаад улс руу явж, онгоцоор ниссэн аялал байсан тул маш их догдолж байсан. Цаашдаа мөрөөдлөө зогсоохгүй өөрийгөө хөгжүүлэн 6000-7000 мянган метр илүү өндөрт гарах зорилго тавин бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.
Ийнхүү тэрбээр Эльбрусийн оргилд авирсан монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй уулын спортын тамирчин боллоо.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.