Зар сурталчилгаа хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?


Зар сурталчилгаа хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?Холливудын кино жүжигчид хүүхдүүддээ зурагт огт үзүүлдэггүй тухай та сонсч байсан биз ээ. Тэгвэл доорх мэдээллийг уншаад зурагт үзүүлэхгүй байх нь зөв гэдэгт олон хүн санал нэгдэнэ.


Хүүхэд аливаа бараа бүтээгдэхүүний сурталчилгааг ганц удаа үзсэн ч тогтоож авдаг оюуны өндөр чадвартай бөгөөд уг чадварт нь суурилж компаниуд сурталчилгаа явуулдаг аж. Ашгийн төлөөх байгууллагууд зөвхөн хүүхдэд зориулсан сурталчилгаанд зориулж жилийн төсөвтөө 17 тэрбум ам.доллар тусгадаг гэнэ. Science of Us сэтгүүлд тайлбарласнаар 12 нас хүрээгүй хүүхдүүдэд зориулж реклам хийх нь маш ашигтай. Учир нь хүүхэд 11, 12 нас хүртлээ бусад хүн өөрт нь юм худалдахын тулд реклам явуулж байгаа гэдгийг ойлгож ухаардаггүй байна. Харин 12 хүрсэн тохиолдолд сурталчилгаанд агуулагдаж байгаа мэдээлэл бүгд үнэн биш гэдгийг ухамсарладаг. Мөн хүүхэд нас бага байх тусмаа арилжааны зорилготой сурталчилгааг ялгаж чаддаггүй байна.



АНУ-д явуулсан судалгаагаар хүүхэд 12 нас хүрэхээсээ өмнө нэг жилд зурагтаар 25 мянган удаа сурталчилгаа үздэг байна. Энэ тоонд интернетэд болон бараа бүтээгдэхүүн дээрх сурталчилгаа багтаагүй. Хүүхдийн тархинд тогтоож авсан буюу зурагтаар харсан брэндийн бүтээгдэхүүн илүү амттай гэсэн ойлголт шууд буудаг байна. Яг энэ таамаглалыг батлахын тулд судлаачид нэг төрлийн ундааг хоёр өөр саванд хийж хүүхдэд амсуулан туршжээ. Туршилтын дүн ч таамаглалыг баталж хүүхдүүд сурталчилгаанаас харсан савтай ундааг илүү амттай гэсэн хариу өгчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.