Баянзүрх дүүргийн дахин сонгуульд дөрвөн нам оролцоно


Баянзүрх дүүргийн дахин сонгуульд дөрвөн нам оролцоно

 

Нийслэлийн хүн амын гуравны нэг нь оршин суудаг хоёр томоохон дүүргийн нэг нь Баянзүрх дүүрэг. 2016 оны намар болсон орон нутгийн сонгуулиар Ардчилсан намын хоёр эрхэм мөнгө тарааж байгаад баригдаж,шүүхээр ороод тус дүүргийн 10,19-р тойргийг цуцалж дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн юм.

Үндсэндээ бол Баянзүрх дүүргийн сонгуулийн 10 болон 19 дүгээр тойрогт болсон сонгуулийн маргаан удтал үргэлжилж, гурван ч шатны шүүхээс дахин сонгууль явуулах шийдвэрийг гаргаад байгаа. Энэ дагуу Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос дахин сонгуулийг ирэх аравдугаар сарын 27-нд явуулах товыг зарлаад байна.

Тодруулбал, өнгөрөгч оны 9 сарын 20-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2017 оны 09-р сарын 20-ны өдрийн 301-р шүүхийн тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 01-р сарын 03-ны өдрийн 03-р шүүхийн тогтоол,шийдвэрүүдийн дагуу тус дүүрэгт дахин сонгуулийн товыг гаргажээ.

Хуулийн дагуу дахин сонгууль болохоос 60 хоногийн өмнө намууд сонгуульд оролцох, эсэхээ илэрхийлж бүртгүүлэх учиртай. Энэ хуулийн хугацаа өчигдөр буюу 8-р сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд дахин сонгуульд Монгол Ардын Нам, Монголын Консарватив Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын Ногоон Нам гэсэн дөрвөн нам оролцохоор албан ёсоор хуулийн дагуу хүсэлтээ өгсөн байна.

Дахин сонгуульд буюу 10,19-р тойрогт нэр дэвшигчдийг бүртгэх хуулийн хугацаа ирэх 9-р сарын 2-ноос эхлэн тав хоног үргэлжилнэ. Хуулийн дагуу албан ёсоор оролцох хүсэлтээ өгсөн дөрвөн намын нэр дэвшигчид тодорч 10-р сарын дөрөв дахь долоо хоногийн бямба гаригт 19-р тойргийн дахин сонгуулийн саналыг авах юм.


Баянзүрх дүүргийн дахин сонгуульд дөрвөн нам оролцоно

 

Баянзүрх дүүргийн дахин сонгуульд дөрвөн нам оролцоно

 

Баянзүрх дүүргийн дахин сонгуульд дөрвөн нам оролцоно

 

Баянзүрх дүүргийн дахин сонгуульд дөрвөн нам оролцоно

 

Баянзүрх дүүргийн дахин сонгуульд дөрвөн нам оролцоно

 

Баянзүрх дүүргийн дахин сонгуульд дөрвөн нам оролцоно



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.