Ц.БАЯР
С.Зориг агсны хэргийн талаарх хар материал алдагдсан сурагтай. Эл ноцтой асуудлаар Херо” энтертайментийн хамт олноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр зар тараасан байгаа юм. "Монгол тулгатан” нэвтрүүлгээрээ алдаршаад буй Херо” энтертайментийн хамт олон Ардчилалын алтан хараацайнуудын нэг байсан С.Зориг агсны хэргийн талаарх бүрэн хэмжээний баримтат киног үзэгчдэд хүргэхээр бэлтгэж эхэлсэн байгаа.
Тэд киногоороо С.Зориг агсны хэргийн талаар харуулаад зогсохгүй С.Зориг гэж ямар хүн байсан талаар Монголын ард түмэнд эргэн сануулах аж. Гагцхүү хэзээ төгсгөлөө хийж, "ямар цаг хугацаа”-нд ард иргэдэд хүргэх нь л тодорхойгүй байгаа талаараа үг цухуйлгаж байсан удаатай. Харин харамсалтай нь энэ баримтат киноны талаарх хар материал, бусад чухал архивууд алдагдсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Сэтгэгдэл