Саяхан БНХАУ-ын Сычуань мужийн Чэндү хотод "Хун Чи” буюу монголчилбол "Улаан туг” нэртэй дэлгүүр царайгаа "уншуулан” төлбөр төлдөг систем нэвтрүүлжээ. Энэ нь тус мужийн анхны царай таниулан төлбөрөө төлдөг дэлгүүр аж.
Түүнчлэн царай таниулах технологийг цаашид эл сүлжээ дэлгүүрийн салбар бүрд ажиллуулахаар зорьж байна. Энэ оны эцэс гэхэд Чэндү хотод 1000 ширхэг царай "уншдаг” төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл