Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсад айлчилж байна


 

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийхээр өчигдөр /2018.09.24/ тус улсын нийслэл Баку хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Азербайжан улсын Залуучууд, спортын сайд Азад Рахимов тэргүүтэй тус улсын албаны хүмүүс болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Р.Болд нар ёслол төгөлдөр угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад ажлын айлчлал хийх үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзана, мөн  Азербайжан улсын баялгийн сан буюу газрын тосны сангийн удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаатай нь танилцана.

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.