Монгол бүсгүй Apple компанийн программ хангамжийн инженерээр ажиллаж байна


 

Монгол бүсгүй Apple компанийн программ хангамжийн инженерээр ажиллаж байна

 

АНУ-д дээд боловсрол эзэмшсэн залуу инженер С.Айгерим компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээдэг дэлхийн тэргүүлэгч компани Apple-д саяхнаас програм хангамжийн инженерээр ажиллаж эхэлжээ.

Тэрээр 2017 онд АНУ-ын Хьюстон хотын их сургуулийг компьютерын инженер мэргэжлээр дүүргэсэн байна.Багадаа парламентын гишүүн болохыг мөрөөддөг охины бодол  өөрчлөгдөж мэдээлэл технологийн салбарт хүч сорихоор шийджээ.

"Apple” компани 126 мянган ажилтантай бөгөөд тэдний дотор манай улсын цөөн тооны иргэн ажилладаг аж. Харин С.Айгеримийн хувьд тус компанийн программ хангамжийн инженерийн шалгуурт тэнцсэн Монгол Улсын анхны эмэгтэй инженер болжээ.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.