Инстаграммыг үүсгэн байгуулагчид компаниасаа гарч байгаагаа мэдэгджэээ


 

Инстаграммыг үүсгэн байгуулагчид компаниасаа гарч байгаагаа мэдэгджэээ

"Инстаграм” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Кевин Систром, Майк Кригер нар компаниасаа гарах бодолтой байгаагаа мэдэгдэхийн сацуу ажлааас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.

 

"Сүүлийн 8 жилийг Инстаграмд, 6 жилийг "Фэйсбүүк” нийгмийн сүлжээний баг хамт олонтой өнгөрүүлсэндээ бид баяртай байна. Бид шинэ зүйлийг эхлүүлэхэд бэлэн байгаа” гэж Систром "Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Систромын мэдэгдсэнээр, тус нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагчид бүтээлч сэтгэлгээгээ нээн илрүүлж, шинийг эрэлхийлэхээр амрах төлөвтэй байгаа аж.

 

 

"New York Times”сонины тэмдэглэснээр, залуус чухам ямар учраас ийм шийдвэр гаргасан талаараа тайлбар өгөөгүй байна. Систром, Кригер нар компаниасаа гарснаар Инстаграмын хувь заяа цаашид хэрхэх нь тодорхойгүй байна гэж тус сонинд бичжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.