Өнгөрсөн найм дугаар сарын 1-ээс ес дүгээр 18-ны өдрүүдэд удаа дараа хяналт шалгалтыг явуулж 500 гаруй тээврийн хэрэгсэл шалгаснаас утаа тортгийн хэмжээ ихтэй зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн зөрчилтэй явсан 211 жолоочид холбогдох хуулийн заалтаар дөрвөн сая 220 мянган төгрөгийн торгууль оногдуулж Баянгол техник оношилгооны төвд тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулахаар шилжүүлсэн байна.
Баянгол дүүргийн "Эрдэм транс” ХХК нь авто баазын 205 нийтийн тээврийн автобус үйлчилгээ үзүүлдгээс хяналт шалгалтын явцад хамрагдсан. Үүнээс 36 автобусны тортогжилтын хэмжээ нь 80-100 хувийн хооронд байсан нь тогтоогдон, бичиг баримтыг нь хураан авч тортогжилтын хэмжээг зөвшөөрөгдөх хэмжээнд оруулсан 18 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаж үлдсэн 18 тээврийн хэрэгсэл шаардлагатай сэлбэгээ захиалан засварт орохоор хүлээгдэж байгаа аж.
Сэтгэгдэл