МУИС, ШУТИС, ХУИС-ИЙН ТОДОРХОЙЛТЫГ ХУУРАМЧААР БҮРДҮҮЛЖЭЭ


МУИС, ШУТИС, ХУИС-ИЙН ТОДОРХОЙЛТЫГ ХУУРАМЧААР БҮРДҮҮЛЖЭЭЭрүүгийн цагдаагийн албанаас БНСУ-ын виз мэдүүлсэн иргэдийн материалыг шалгаж ноцтой зөрчлүүд илрүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Шалгалтаар долоон аж ахуйн нэгж, 11 иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлснийг илрүүлжээ.

Тэд голдуу төрийн байгууллагын болон ТББ-ын тодорхойлолт, дансны хуулга, мэдүүлэг, банкинд 5 сая төгрөг байршуулсан талаарх гэрээ, нийгмийн даатгалын гэрчилгээний тодорхойлолт, МУИС, ШУТИС, ХУИС-ийн оюутан мөн гэсэн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн байжээ.

БНСУ-ын Элчин сайдын яаманд 800 гаруй иргэн виз мэдүүлсэн бөгөөд тэдний дунд хуурамч материал бүрдүүлсэн тохиолдол олон байсан учраас тус газраас цагдаагийн байгууллагад ханджээ.

Цаашид ч энэ төрлийн зөрчил гарч болзошгүй байгааг хуулийнхан онцолж байна. Учир нь виз нь буцаагдсан иргэд хялбар аргаар дахин авахын тулд зараар хүмүүстэй холбогдож хуурамч баримт худалдан авдаг байна.


О.Сайхан
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.