Явган хүний зам дээр худалдаа эрхэлж асуудлыг цэгцэлнэ


 

Явган хүний зам дээр худалдаа эрхэлж асуудлыг цэгцэлнэ

 

Тээврийн цагдаагийн албанаас замын зорчих хэсэг, явган хүний зам, талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж замын байгууламжыг эвдэж сүйтгэх, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа байдлыг таслан зогсоох зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Уг хяналт шалгалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт хэрэгжилтийг хангуулах, гудамж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, эрүү, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан эргүүл, хамгаалалт, зохицуулалтыг зохион байгуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
Мөн дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллах бөгөөд иргэд цагдаагийн байгууллагатай хамтран дээрх төрлийн зөрчлийн мэдээллийг тус албаны цахим сайтуудаар илгээж шалгаж, шийдвэрлүүлэх боломжтой юм.
Иймд замын зорчих хэсэг, явган хүний зам дээр зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй иргэд хуулиа баримтлан дээрх үйлдлээ таслан зогсоож, хамтран ажиллахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.