Өнгөрсөн сарын дундуур АТГ-ынхан томоохон авлигын хэргийг илрүүлсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг, Баянгол зочид буудлын дэргэдэх "220к резиденс” байрнаас 1.3 сая ам.долларыг хураасан байдаг. Уг хэрэгт БНХАУ-ын хоёр иргэн холбогдсон бөгөөд тэд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь, 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоосон алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдан ийнхүү их хэмжээний авлигыг хуулийнханд өгөхөөр зэхэж байсан тухай хэвлэлүүд мэдээлсэн.
Мөн уг хэрэгт хууль хяналтынхан, бүр УИХ-ын гишүүн байсан хоёр ч гишүүн холбоотой хэмээн хэвлэлээр цацагдсан ч АТГ-аас үгүйсгэсэн юм. Тодруулбал, АТГ-аас "УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн, дүүргийн прокурор, цагдаагийн удирдах албан тушаалтан, ашигт малтмалын газрын дарга гэх зэргээр сонин хэвлэлд тодорхой нэр дурдан мэдээлж байгаа нь огт үндэслэлгүй юм. Зарим хэвлэлээр бичээд байгаа шиг дээрх нэр дурдсан хүмүүсийн орон байрнаас 1.3 сая ам.доллар хурааж аваагүй" гэсэн тайлбарыг өгсөн.
Вангийн болон Янгийн талын шүүгч, цагдаа гээд байна. Нэг талынх нь цагдаагийн талыг толгойлж байгаа хүн нь социализмын үед бэлтгэгдсэн нэлээн ахмад генерал цолтой хүн байгаа шүү.
Мөн "Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Хахуулийн асуудлыг АТГ хамтарч шалгах ёстой болсон. Ингээд авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа. Ийнхүү шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна" гэсэн билээ.
Харин АТГ-ынхны өгсөн энэхүү мэдээллийг Ерөнхийлөгч Х.Баттулга няцаалаа. Тэрбээр энэ сарын 15-нд МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцохдоо энэ асуудлаар маш ноцтой мэдээлэл өгөв.
Ерөнхийлөгч Х.Баттулга "1.3 сая ам.доллар БНХАУ-ын иргэний гэрээс олдсон мэдээ гарсан. Энэ бол үнэн. Ямар асуудал болов, ямар мөнгө байв гээд асуусан. Ван гэж хятадын иргэн Ян гэж өөрийн улсын иргэнтэйгээ нэгэн орд газраас болж маргасан байна лээ. Монгол хүнд байсан лицензийг эхлээд худалдаж авсан. Ингээд асар их баялаг гараад ирэнгүүт хоорондоо муудалцаад, шүүх хүчний байгууллагыг талцуулж, 1.3 сая ам.долларын авлига өгөх хэмжээнд хүрсэн байна. Бидний гэрт орж ирээд бидний баялгийг булаалдаж байна шүү дээ!
Вангийн болон Янгийн талын шүүгч, цагдаа гээд байна. Нэг талынх нь цагдаагийн талыг толгойлж байгаа хүн нь социализмын үед бэлтгэгдсэн нэлээн ахмад генерал цолтой хүн байгаа шүү. Би мэдээлэл ойр тул хүн гүтгээгүй. Эндээс бид юу болов гэдгийг харах, дүгнэх хэрэгтэй" гэсэн юм.
Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр байна.
Сэтгэгдэл