Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрчдийн хэрэг шүүх рүү шилжих дөхжээ


 

Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрчдийн хэрэг шүүх рүү шилжих дөхжээ Хөгжлийн банкны хэрэг буюу тус банкнаас зээл авсан улстөрчдийн хэрэг шийдэгдэх дөхөж байгаа бололтой. АТГ хэргийг шалгаж дуусаад, прокурорын байгууллагад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн байна.

Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд 6 их наяд төгрөгийн зээл гаргасан бөгөөд дийлэхийг нь улстөрчид авсан юм. Хоёр жилийн өмнгө УИХ-аас томилогдсон Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсэг зээлийн 70 хувийг эргэн төлөгдөх боломжгүй хэмээн дүгнэж байсан.

Тус банкнаас зээл авч шалгагдаж байгаа улстөрчдийг

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпил

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар

Төрийн орон сууцны корпорацийн захирал асан А.Гантулга нар толгойлж байгаа юм.

https://updown.mn/62399.html



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.