Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг баталлаа
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 13 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа баталлаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэгийн хуулийн дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулж, төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулав. Ингээд хууль тогтоомжийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2-91.1 хувийн саналаар төслүүд батлагдлаа.
Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг хийхээр холбогдох хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулаад байгаа.Тухайлбал,Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.7 дах заалтад "ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрлийн төлбөр”-ийн орлогыг Улсын төсвийн татварын орлогын бүрэлдэхүүнд тусгасан байдаг. Энэ эх үүсвэрийн 50 хувийг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.7-д заасны дагуу аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ нь 2020 оноос эхэлж мөрдөгдөх зохицуулалтай. Иймээс хуулийн хэрэгжилтийг нэг жилээр наашлуулж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг 2019 онд, үлдэх 50 хувийг 2020 онд буюу нийтдээ 100 хувь тухайн хайгуулын талбай оршиж байгаа тухайн орон нутгийн төсөвт шилжүүлэх зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн зарим хуулийн хэрэгжилтийг хойшлуулах зохицуулалт хийлээ. Тухайлбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулийн хэрэгжилтийг 2021 он болгож хоёр жилээр хойшлуулах үүднээс Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн 9.1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт заасан хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд өөрчлөлт оруулахаар болов.
Мөн Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах зорилгоор "Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолыг батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд төсвийн сахилга батыг чангатгах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд төсвийн орлого нэмэгдэж, алдагдал, өрийн хэмжээ төлөвлөж байснаас хурдацтай буурч байна. Эдийн засагт өсөлт гарч, төсвийн үндсэн үзүүлэлт сайжирч байгаа тул олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай удаа дараа хэлцэл хийж тохирсны эцэст иргэдийн орлогын баталгааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Иймээс 2019 оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгаж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэхзаалтын 4, 5 дахь дэд заалтуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх; түүнчлэн төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг боломж бүрдэж байгаа юм.
Дараа ньМонгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг сонсов. Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Н.Оюундарь нар Байнгын хорооны дарга болон Сангийн сайд, ажлын хэсгийн холбогдох бусад албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан хариулт авлаа. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив.
Хуулийн төсөлд өөрчлөлт орсноор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2019 онд 8 хувь байх бол 2020, 2021 онуудад тус бүр 6 хувьтай байх, харин энэ хугацаанд хэрэглээний үнийн өсөлтийн түвшин жил бүр 8 хувьтай байхаар тусгагджээ.
Уг хуулийн төсөлд тусгагдсанаар Монгол Улсыннэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ2019 онд9,676.5, 2020 онд10,713.5, 2021 онд11,844.7тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд27.4,2020 онд26.4,2021 онд26.4хувь,нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ2019 онд11,589.8,2020 онд12,393.6, 2021 онд12,901.1тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд32.8, 2020 онд30.6,2021 онд28.7хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл2019 онд-1,913.3, 2020 онд-1,680.1,2021 онд-1,056.4тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд-5.4, 2020 онд-4.1, 2021 онд-2.4хувь байхаар тус тус батлагдлаа. Түүнчлэн Засгийн газрын өрийн нийт хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 2019 онд19,551.6,2020 онд19,390.8,2021 онд18,383.6тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх2019 онд55.3,2020 онд47.8,2021 онд41.0хувь байхаар батлагдлаа.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэнМонгол Улсын 2019оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийнгурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулав. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж дэмжсэн юм.
Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгад, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129,219.9 сая төгрөгөөр, агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төлөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр, гаалийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 2019 онд санхүүжих дүнг 12 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон.
Харин хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, Улсын Их Хурлын Тамгын газрын урсгал зардлыг 3,050.0 сая, Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг 8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр болсон. Мөн Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөх олговрын санхүүжилтэд 5 тэрбум, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум, нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн урсгал зардалд зориулж 4 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгахаар болсныг дурджээ.
Түүнчлэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгох нь зүйтэй гэж үзэж нийтдээ 189 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуваарилах, энэ эх үүсвэрийг аймаг, сумын төвийн шинэчлэл, зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн арга хэмжээнд зарцуулах, мөн орон нутгийн төсөвт байгууллагууд болон Засаг даргын Тамгын газрын барилгын их засвар, тоног төхөөрөмж, албан хэрэгцээний автомашин худалдан авахад зарцуулах зөвлөмжийг аймаг, нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээр төсөлд тусгаад байсан. Гэвч төслийн хэлэлцүүлгийн явцад төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэл үүсэж болзошгүй тул тухайн бүс нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэхээр уг эх үүсвэрийг улсын төсөвт татан төвлөрүүлэх нь зүйтэй гэж орон нутгаас сонгогдсон зарим гишүүд үзсэнтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр гишүүдийн олонх нь дэмжсэн. Иймээс орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалтын зориулалтаар тусгасан эх үүсвэрээс 180 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлж, зарим орон нутагт хийх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн өсөлтийг дэмжих төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хангах үүднээс зарим хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан нийслэлийн иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг хангахад шаардлагатай зарим хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэхээр болсны зэрэгцээ Хавдар судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар нэгдсэн эмнэлгийг бие даан удирдлагаа хэрэгжүүлэхтэй холбоотойгоор татаас олгож, төсвөөс бүрэн гаргах бодлого нь цаг хугацааны хувьд эртэдсэн арга хэмжээ гэж үзсэний үндсэн дээр буцааж улсын төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эдгээр өөрчлөлтийг төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого9,676,480.0сая төгрөг буюу ДНБ-ний27.4 хувь, нийт зардал11,589,094.1сая төгрөг буюу ДНБ-ний32.8 хувьболж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал1,912,614.1сая төгрөг буюу Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд, өөрөөр хэлбэл ДНБ-ний5.4 хувьтайтэнцүү байхаар тооцсон байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ч.Улаан, Ж.Мөнхбат, Ө.Энхтүвшин, М.Билэгт, Н.Оюундарь, Л.Энх-Амгалан нар Байнгын хорооны дарга болон Сангийн сайд, Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.
Үүгээр төсвийн тухай болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгаж, дөрөв дэх хэлэлцүүлгийг эхэллээ. Хэлэлцүүлгийн энэ шатанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт нэг бүрийг уншин сонсгож, хуулийн төслийн зүйл, заалт нэг бүрээр санал хураалгалаа.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн зорилт нь Монгол Улсын 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, Ирээдүйн өв сангаас улсын төсөвт олгох шилжүүлэг болон улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа аж.
Монгол Улсын төсөвт 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг7,353,673.5сая төгрөгөөр баталлаа. Харин Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын (тэнцвэржүүлсэн орлогод нийцсэн) хэмжээг9,406,581.7сая төгрөгөөр батлав.
Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг1,553,399.2сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг144,699.2сая төгрөгөөр тус тус батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2019 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг322, 000.0сая төгрөгөөр баталлаа. Мөн Засгийн газар 2019 оны төсвийн жилд шинээр хийх зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг2,169,099.9сая төгрөг байхаар батлав.
Түүнчлэн Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг баталсан юм. Түүнчлэн Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2019 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийн хэмжээг хавсралтаар тус тус баталлаа.
Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Үүгээр чуулганы үдзэс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.
Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталнагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл