Путин Монголын 170.4 сая долларын өрийг тэглэсэн бол манайх 3,8 сая долларыг Москвад төлөх ёстой аж


Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсын 174 сая долларын өрийг тэглэх тушаалд гарын үсэг зурлаа. Ямар өр гэж та гайхаж магадгүй, энэ бол 2010 оны 12-р сарын 14-нд Москва хотод Монгол, Оросын Засгийн газруудын байгуулсан хэлэлцээрийн үр дүн.


Хямрал нүүрлэсэн энэ үед ч гэсэн ОХУ-ын Холбооны зөвлөл 1-р сарын 17-нд Монголын өрийг данснаас хасахыг дэмжжээ. Гэрээний дагуу 174,2 сая долларын 97%-ийг зарлагадсан байна. Одоо манай улс 3,8 сая долларыг Москвад төлөх аж.

Монгол Улс дахиад их хэмжээний зээлийг Оросоос авч болно гэж оросууд бичиж байна. Нэмж өгүүлэхэд, Орос 2003 онд манай 11,4 тэрбум долларын өрийн 11,1 тэрбум долларыг нь данснаас хассан. Тэгэхэд Монгол шууд бэлнээр 300 сая долларыг төлөөд хойд хөрштэйгээ өрөө бүрмөсөн тэглэсэн билээ. Дараа нь буюу 2010 онд оросууд манай Монголын 180 сая долларын өрийг хүчингүй болгосон аж.

Оросын эдийн засгийг сүйрүүлж, тасчин хаясан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэлхий дахинд саяхан гайхуулж байсансан. Гэтэл нөгөө "сүйрсэн эдийн засагтай" Москва сүүлийн 20 жилд гадаад орнуудын 140 тэрбум гаруй долларыг тэглэсэн байна. Монголоос гадна их хэмжээний өртэй улсууд гэвэл Куба (30 тэрбум доллар), Умард Солонгос (11 тэрбум доллар) байсан юм.

Үүний зэрэгцээ Орос улс 2006 онд Зөвлөлт улсаас өвлөгдөн ирсэн 23,7 тэрбум долларын өрийг Парисын клубт төлсөн. Москва 2013 онд Чехэд 3,6 тэрбум доллар, Черногорт 18 сая доллар, Финляндад 30 сая долларын өрөө төлж цайруулжээ. Тэр бүү хэл ОХУ 2000 онд хаант Оросын (Октябрийн хувьсгалаас өмнөх) тавьсан өрийг Францад төлж дуусгажээ. 100 гаруй жил өнгөрсөн ч гэсэн төлсөн гэдгийг онцлон тэмдэглэе. 

Харин манай Монголын өнөөгийн өрийн тухай захын хүүхэд ч мэдэж байгаа, хойд хөрштэйгээ харьцуулах ч юм биш.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.