Витаминлаг смүүти гэртээ хэрхэн бэлдэх вэ? Дараах аргаас суралцаарай


 

Витаминлаг смүүти гэртээ хэрхэн бэлдэх вэ? Дараах аргаас суралцаарай

 

Биед дутагдаж байгаа олон төрлийн витаминыг жимс жимсгэнээс нөхөж авах боломжтой. Тиймээс байгалийн амтат жимс ашиглан смүүти бэлдэж уугаад, өөрийн биедээ анхаарал тавиарай. Ялангуяа хоолны дэглэм барьж байгаа эмэгтэйчүүд уувал хоолыг нөхөж, хэрэгцээтэй витаминыг ч өгөх юм. Доорх орцуудыг блендэрт хийж сайтар холиод л уухад бэлэн болно. 
 
Ойн жимстэй смүүти
Орц: 
 
1 аяга тослог багатай D амин дэмтэй сүү
2 хоолны халбага ойн жимстэй тараг 
1/8 цайны халбага нунтаг цагаан гаа 
3 ширхэг мөс
 
Нэрс гадилтай смүүти
 
Орц: 
 
1 ширхэг гадил
100 грамм нэрс
1/2 стакан тараг эсвэл хүйтэн сүү
 
Гүзээлзгэнэтэй смүүти
Орц: 
 
1/2 аяга гүзээлзгэнэтэй тараг 
1/2 аяга д аминдэмтэй сүү 
4-5 мөс 
4 халбага гүзээлзгэнэтэй зайрмаг 
2 халбага бор элсэн чихэр 
 
 Бэлэн болсон смүүтиг удаалгүй хийх хэрэгтэй. Хэрвээ удаавал шим тэжээл, витаминлаг чанараа алддаг. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.