Монголын төрийг сонгуульд ялсан нам удирддаг гэж ярьдаг,бичдэг, ойлгодог. Уг нь манай улстөрийн тогтолцоогоор бол тийм л дээ. Гэтэл үнэндээ намууд доторх бүлэглэл энэ улс орны бодлогыг тодорхойлох хэмжээнд хүртлээ байдал хувьсч өөрчлөгдсөнийг хоёр том намын жишээ харуулж байна.
АН
Эрх баригч АН 2000 оны сонгуулийн дараа таван намын нэгдлийн үр дүнд бий болсон улстөрийн хүчин. Энэ утгаараа дотоод зөрчил нь үе үе цухалздаг. Өөрөөр хэлбэл, бие даасан намын шинжээ санагалзсан амбиц нь фракц хэлбэрээр илрэх нь олонтаа. Ялангуяа одоогоос долоо найман жилийн өмнө АН бүлэглэлүүдийнхээ зөрчлөөс болж нэлээдхэцүүхэн байдалд орж байсан билээ.
2004 оны сонгуулийн дараа УИХ-д тэнцүүхэн суудал авсан МАХН /МАН/, "Эх орон-Ардчилал” эвсэл хоёр хамтарч Их эвслийн Засгийн газар гэгчийг байгуулж, Ц. Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов. Удалгүй "Эх орон-Ардчилал” эвсэл задарч М. Энхсайханыгаа "өшиглөөд” намын дарга болсон Р. Гончигдорж тэргүүтэй УИХ дахь "Алтан гадас”-ын төлөөллүүд МАН-ын бүлэгт оров. 62 -ын бүдүүн бүлэг ийнхүү үүссэн түүхтэй. Харин Э. Бат-Үүл, С. Эрдэнэ, Р. Амаржаргал зэрэг хэдхэн "эсэргүүн” энэ хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж бүлгийн гадна үлдэв. МАН-д "урвасан” АН-ын 25 гишүүн тэлээ хурганууд гэдэг "алдар” хүртэв.
Үүнээс болоод л АН дотор үл ойлголцол бий болж эхэлсэн. Тухайн үед АН-д "Алтан гадас”-аас гадна Баабар тэргүүтэй Зүүн хойд Азийн нийгэмлэг, Р. Амаржаргал нарын МҮДН, Х. Баттулга, С. Эрдэнэ нарын "Ардчилсан холбоо”, Н. Нанжид, Д. Хишигбат нарын "Намаа аврах хөдөлгөөн”, Э. Золбаяр, Д. Болдхуяг тэргүүтэй "Намаа шинэчлэх бүлэг” зэрэг хэд хэдэн бүлэглэл нийгэмд нэгэнт ил болоод байлаа. Тэд "Алтан гадас”-тай тун хүч тэнцвэргүй тулаан хийж эхэлсэн. Гэвч "Алтан гадас”-ын цар хүрээ тэлж, нөлөө нь хэдийнээ бэхжсэн байсан учир бусад фракцдаа боломж олгоогүй. "Алтан гадас” бүхэл бүтэн улстөрийн намын бодлогыг тодорхойлох хэмжээнд хүрсэн юм.
Энэ л хандлага тус нам дахь дотоод зөрчлийг улам гааруулж эхэлсэн бөгөөд 62-ын бүлэгт орсон АН-ын гишүүдбусдынхаа довтолгоонд байнга шахам өртөх болов. Үүнээс болоод ч тэрүү 2008 оны сонгуулийн дараагаас "Алтан гадас”-ынхны байр суурь харьцангуй зөөлөрч, улмаар бусад фракц бүлэглэлүүдтэйгээ хамтарч ажиллах болсонгэдэг. Үүний нэг илрэл нь МАНАН-гийн Засгийн газар байгуулагдахад АН-ын "Ардчилсан холбоо” фракцийн тэргүүн Х. Батулгад сайдын суудал өгсөн явдал юм. Гэхдээ л С. Эрдэнэ, Н. Батбаяр, Д. Ганхуяг нар намынхаа удирдлагууд руу, өөрсдийн сайд нар руугаа дайрсаар байлаа.
2012 оны сонгуулийн дараа эдгээр хүмүүс бүгдээрээ Засгийн газрын гишүүн болсноор байдал арай намжив. Гэхдээ А. Мурат зэрэг УИХ-ын экс гишүүд АН-д шинэ жигүүр байгуулж байгаагаа зарласан. Хэдийгээр тэдний ажиллагаа газар аваагүй ч тухайн үед АН-д бас л нэг фракц нэмэгдлээ гэдэг ойлголтыг төрүүлээд амжсан юм. Ингэснээр тус нам "Алтан гадас”, "Кроун”, "МҮДН”, "Шонхор”, "Ардчилсан холбоо” гэсэн бодитой хэд хэдэн бүлэглэлтэй болсон.
Гэхдээ Р. Гончигдорж, Н. Алтанхуяг, С. Баярцогт нарын тэргүүлдэг "Алтан гадас” фракц 2014 оныг хүртэл нөлөөгөө алдалгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэд АН-ын бодлогыг тодорхойлж байсан бол төрийн эрх мэдлийг зангидах хэмжээнд хүрсэн. 2014 оноос хойших улстөрийн өрнөлөөс харах юм бол "Алтан гадас”-ын байр суурь тодорхой хэмжээгээр суларсан гэж харагдахаар байгаа ч цаагуураа нөлөө нь цухалзсаар байна.
З. Энхболд 2014 оны 11 дүгээр сарын 14-нд АН-ын даргаар сонгогдож улмаар 2015 оны дөрөвдүгээр сарын 7-нд болсон АН-ын гэгдэх 25 жилийн ойн баярын хурал дээр АН-ыг фракцгүй нам болсныг зарлах нь тэр. Гэвч намын дарга ганц үг хэлэнгүүт эрх ашгаараа бүлэглэлд хуваагдах үзэгдэл бүрмөсөн арилна гэдэг юу л бол.
МАН
Энэ нам Н. Энхбаярын засаглалын жилүүдэд хамгийн эв нэгдэлтэй, элдэв бүлэглэл энээ тэрээ сонирхолд автдаггүй байсан нь үгүйсгэмгүй үнэнгэгддэг. Харин 2005 онд М. Энхболдыг намын дарга болсны дараа Ө. Энхтүвшин, М. Далайхүү, Ц. Оюунбаатар нар "Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” гэгч жигүүр байгуулснаар олон жил нам жим явсан МАН хөдөлгөөнд орж эхэлсэн. Тэднийг албан тушаалгорилогчид, амин хувиа хичээгчидгэх зэргээр цоллож байсан ч шантралгүй намынхаа эрх баригчидтай халуун нүүрээрээ тулсаар байлаа. 2006 онд Ц. Элбэгдоржийн тэргүүлсэн эвслийн Засгийн газрыг огцруулав.
УИХ-д нөхөн сонгуулиар орж ирээд удаагүй байсан МАН-ын шинэ дарга М. Энхболд /тухайн үед Н. Энхбаярын залгамжлагч гэгдэж байв/ Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр томилогдов. Тэрбээр Ерөнхий сайд болуутаа МАН-ын анхны фракцийн тэргүүн Ө. Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад санал болгов.
Мөн Хөвсгөлийн нөхөн сонгуульд "уяснаар” Ө. Энхтүвшин УИХ-ын гишүүн болсон юм. М. Энхболд намынхаа эв нэгдлийг хангахаас ажлаа эхэлсэн бөгөөд ингэхийн тулд дотоод ардчилалярьсан хүмүүсийнамыг албан тушаалаар таглахыг чухалчилсан гэдэг шүүмжлэлд мэр сэр өртөөд авсан. Асуудал түүний тооцоолсноор хэсэгтээ л нам жим уур амьсгалд шилжсэн. Гэхдээ МАН дотор албан ёсоор нэршил аваагүй ч хэд хэдэн фракц алгуур бий болж эхэлсэн юм. Хотын фракцаас гадна С. Баяр, Сү. Батболд нарын, У. Хүрэлсүхийн, Ө. Энхтүвшингийн зэрэг хэд хэдэн ашиг сонирхол нэг хэсэгбодитой бий болсон.
2008 оны сонгуулийн дараа С. Баяр, Сү. Батболд нарын бүлэглэл төр засгийн эрх мэдэлд давамгайлж байсан бол У. Хүрэлсүхийнх нь нам дотроо илүү байр суурьтай байлаа. Харин одоо Хотын фракц энэ намыг бүхэлд нь атгасан гэж хэлж болохоор байгаа.Энэ шинжээрээ АН-ын "Алтан гадас”-тай төстэй бөгөөд цаашид улстөрд сонирхолтой чимээ үүсгэж магадгүй.
Д. Лхагвадорж
Сэтгэгдэл