Дэлхий даяар ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй


Дэлхий даяар ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй

 

Дэлхийн дулаарал нь урт удаан хугацаанд үргэлжлэх ган гачгийг үүсгэж, ундны усны хомсдолд оруулж магадгүй гэдэг дүгнэлтийг Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн эрдэмтэд гаргажээ. Энэ тухай шинжлэх ухаан-техникийн мэдээллийн Phys.org цахим хуудсанд мэдээлсэн байна.
 
Судлаачид цаг уурын 43 мянга гаруй станцаас хүлээн авсан мэдээллүүд болон 160 орны 5300 гол мөрний урсцад хийсэн судалгаанд дүн шинжилгээ хийсэн байна. Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлт маш их хэмжээний хур тунадас үүсгэж байгаа боловч томоохон гол мөрнүүдийн усны түвшин буурч байгаа аж. Энэ нь ган гачиг болоход нөлөөлж магадгүй байна.
 
Энэ гаж үзэгдлийг эрдэмтэд хөрс хуурайшиж хатаж байгаатай холбон тайлбарлажээ. Хэт их чийгтэй хөрсний илүүдэл чийг /нийт хур тунадасны 36 хувь нь/ голын урсцыг нэмэгдүүлдэг боловч хуурай хөрс нь борооны усыг илүү ихээр шингээж, урсцыг багасгадаг байна. Хөрс нь агаарын хэм нэмэгдсэний улмаас чийгээ алдаж байгаа нь дэлхий даяар хотууд болон фермүүдийн усан хангамжид аюул учруулж байгаа аж. Үүний сацуу, цэвэр усны нөөц бүрдэхгүй байгаатай холбоотойгоор илүүдэл хур тунадас нь хүн амын суурингуудад үер болоход хүргэдэг байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.