Оюутолгой, Тавантолгой, говийн аймгуудыг цахилгаанаар хангах гэрээг баталгаажуулна


Оюутолгой, Тавантолгой, говийн аймгуудыг цахилгаанаар хангах гэрээг баталгаажуулна

 

Оюутолгой компанийн гадны хөрөнгө оруулагчид гэрээний заалтуудаа зөрчин, Оюутолгой дээр цахилгаан станц барих ажлыг хойшлуулж, хятадаас жилдээ 300 гаруй тэрбум төгрөгийн цахилгаан импортолсоор өнөөг хүрсэн юм.  Гэрээний заалт ёсоор Оюутолгой компани  2017 он гэхэд цахилгаан станц бариад, дотоодоосоо эрчим хүч ашиглах ёстой байжээ. Тэгвэл  удахгүй гэрээний заалтаа биeлүүлэхээр болжээ. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулагчид, Засгийн газар хооронд гэрээ байгуулан Тавантолгойн уурхай дээр томоохон хүчин чадалтай  цахилгаан станц барих гэрээнд маргааш буюу арванхоёрдугаар 31-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулахаар болжээ. Тавантолгойн цахилгаан станц баригдсанаар өндөр илчлэгтэй нүүрсээ ашиглан цахилгаан үйлдвэрлэж, Оюутолгой, Тавантолгойн уурхай, говийн аймгуудыг цахилгаанаар хангаж, цахилгаан экспортлох боломж бүрдэж байгаа юм.

 

С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.