ӨВӨЛ ХАР ТАЛХ ИДВЭЛ ХУУЧ ӨВЧИН СЭДЭРДЭГГҮЙ


ӨВӨЛ ХАР ТАЛХ ИДВЭЛ ХУУЧ ӨВЧИН СЭДЭРДЭГГҮЙ

 

Ислэгтэй, хивэгтэй хар талх идэх нь эрүүл мэндэд нэн тустай болохыг Шинэ Зеландын Отагогийн их сургуулийн эрдэмтэн Эндрю Рэйнольдс хэлж байна. Тэрээр энэ чиглэлээр багагүй хугацаанд цөөнгүй хүний бие дээр судалгаа хийсэн бөгөөд ислэг ихтэй, хивэгтэй хар талх хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүсийн хорт хавдраар өвчлөх эрсдэл огт хэрэглэдэггүй буюу хааяа нэг хэрэглэдэг хүмүүсийнхээс эрс бага байдаг болохыг тогтоожээ.

Ислэг, хивэгийг өөртөө агуулдаг хар талх нь зөвхөн хорт хавдар төдийгүй зүрх судасны өвчнөөс сэргийлж, өвлийн улиралд архаг хууч өвчин сэдрэхээс хамгаалдаг аж. Рэйнольдс энэхүү судалгаагаа өөрийн багийнхны хамтаар сүүлийн арваад жил хийж байгаа юм. Тэрээр судалгааныхаа үр дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад албан ёсоор танилцуулж, ислэг ихтэй, хивэгтэй хар талхыг хүн амд өргөнөөр хэрэглүүлэх талаар өөрийн зүгээс зөвлөмж өгсөн байна.

Отагогийн их сургуулийн эрдэмтэд арван жилийн хугацаанд хар талх болон ислэгтэй холбоотой нийт 50 удаагийн клиникийн туршилт тандалтыг амжилттай явуулсны эцэст дээрх дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар хот дог, гамбургер зэрэг түргэн хоолны хавчуурганы талхыг нь ислэгтэй, хивэгтэйгээр хийдэг болох хэрэгтэй гэнэ.

Эх сурвалж: CNN 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.