Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөр өчигдөр тохиов. Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан "Буянт-Ухаа” спорт цогцолборт 13.00 цагт боллоо.
Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар ахлуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай найм даван түрүүлсэн юм. Увс аймгийн Ховд сумын харьяат улсын залуу аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Доржийн Анар нар их шөвөгт шалгарав.
Өчигдрийн бөхийн барилдаанд улсын отгон аварга Н.Батсуурийн увайгүй үйлдэл, учраа бөхдөө гаргасан аархуу онгироо, овлигогүй занг бөх сонирхогчид болон бөх дэмжигчид янз бүрээр тайлбарлаж шүүмжилж байна. Зарим нь ч өмөөрөөд хир халдаахгүй байгаа бололтой.
Гэхдээ тэр барилдааныг нь үзээд эмзэглэсэн. Аварга хүн байж, ийм аархуу байж болох уу. Бөх үзэж байгаад хүн үхэхийг харах цаг ойрхон болсон юмуу даа гэж бодов.
Ааг бяр нь ихдээд, хүн чанар нь дууссан аварга өнөө цагийн Амбантны цагаан Жигмэд шиг муухай авир гаргаж, Өвөрхангай аймгийн арслан Лхагвадоржийг шидэж, нугаслах шахав. Ингэж учраа бөхөөр хүндээр бэртээж, цаашид барилдах эр зоригийг нь мохоох ямар шаардлага байна вэ.
Одоогоос олон жилийн өмнө аавтайгаа нийлээд төрийн цагдаа зодоод явсан Н.Батсуурь гэдэг залууд хүнийг хайрлах энэрэх сэтгэл байна уу. Тиймээс аваргын барилдах эрхийг хасч, Аварга цолыг нь хураахыг Ерөнхийлөгчөөс шаардацгаая гэсэн уриалгыг олон нийтийн сүлжээнд өрнүүлээд эхэлжээ.
Учраа бөхийг нь өөрөө эвгүй уналаа хэмээн бөх тайлбарлагч тайлбарласанд олон хүн ундуйцаад байгаа юм. Ууцаар нь тэвэрч аваад толгойгоор нь газар зоогоод шидэхэд их эвгүй унаж харагдсан. Энэ бол хориотой мэх. Тухайн үед босоод элэг бүсээ тайлж тахимаа өгч байгаа ч тархи толгой нь хүчтэй өвдсөн гэсэн. Хэдий одоо мэдэгдэхгүй ч хэзээ хойно тархи толгой, нуруу нугасанд нь ямар нэгэн асуудал үүсвэл хариуцлагыг Н.Батсуурь аварга хүлээх ёстой.
Хүнийг эрүүл мэндээр нь хохироосон үйлдэл. Сумын цолтой бөх сургуулийн хүүхэд шидэж байгаа юм шиг харагдсан.
Ер нь Н.Батсуурийн бөхийн дэвжээнд хийж байгаа увайгүй үйлдэл хийж байгаа анхны тохиолдол биш. Өмнө нь Ч.Санжаадамба аваргын ам руу гараа хийж, завжийг нь сэтлэх шахсан удаатай. Цолондоо эзэн байж болно оо, гэхдээ бусадтай хүнлэг байх ёстой. Н.Батсуурийн энэ жудаггүй үйлдэл бөхчүүдэд жудагтай байхыг сануулж байна.
Тэрбээр өчигдөр үндэсний бөхийн барилдааны түүхэн дэх хамгийн хориотой мэхийг хийсэн. Ийм нэгнээ хохироосон увайгүй зантай бөхийг хэдэн жил барилдах эрхийг хасдаг байх хэрэгтэй шүү МҮБХ-ынхон.
Ер нь Н.Батсуурийн бөхийн дэвжээнд хийж байгаа увайгүй үйлдэл хийж байгаа анхны тохиолдол биш. Өмнө нь Ч.Санжаадамба аваргын ам руу гараа хийж, завжийг нь сэтлэх шахсан удаатай. Цолондоо эзэн байж болно оо, гэхдээ бусадтай хүнлэг байх ёстой. Н.Батсуурийн энэ жудаггүй үйлдэл бөхчүүдэд жудагтай байхыг сануулж байна.
Тэрбээр өчигдөр үндэсний бөхийн барилдааны түүхэн дэх хамгийн хориотой мэхийг хийсэн. Ийм нэгнээ хохироосон увайгүй зантай бөхийг хэдэн жил барилдах эрхийг хасдаг байх хэрэгтэй шүү МҮБХ-ынхон.
Бяр хүч нь тэгшрэх тусам улам жудагтай болмоор юм ямар муухай дээрэлхүү жудаггүй, түрэмгий бөх гэдгээ харуулж, таниуллаа. Гэхдээ, Н.Батсуурь аваргаа тэнхээтэй байж болно тэнэг байж болохгүй. Эрдэж бяртай байж болно ийм эргүү байж болохгүй шүү.
Бөхийн дэвжээнд удаа дараа алдаа гаргаж байсан аварга Н.Батсуурь давтан үйлдэлдээ ерөөсөө ухаарч гэмшдэггүй. Ядаж үзэгч олныг хүндэлдэг баймаар. Аварга хүн гээд аархуу онгироо байж болохгүй. Гурван үе дамжсан бөхийн удамтай, хар багаасаа барилдсан гэж ярьдаг юм билээ. Удмынхаа нэр хүндийг, өөрийнхөө нэр сүрийг бодож явмаар юм.
Бөхчүүдийг буурьтай суурьтай гэж ойлгодог. Гэтэл одоо бүр бүдүүлэг авиртай болоод байх юм. Ялангуяа залуу аваргууд. Гэхдээ тэдний дунд хүнлэг хүн чанартай, тохь тухтай аваргууд бий. Аа, эр бярандаа эрдэж сагаагүй сайхан аваргууд бий. Увсынхан олон аваргатай. Тэдний нэг болох С.Мөнхбат аварга заалны барилдаанд аймгийн хурц арслан О.Гантулгатай барилдаж байхдаа түүнийг өндөрт гаргаж ирээд шидэх гэснээ болиод эвтэйхэн буулгаж харагдсан. Учраа бөх нь ч элэг бүсээ тайлж тахимаа өгөхөд, инээгээд цааш явж харагдаж байсан.
Аваргуудын ялгаа нь ердөө энэ. Гэтэл Н.Батсуурь аварга аймар харгис хэрцгий. Монгол бөхийн жудаг, ёс, хүндлэл хаана байна вэ. Хүний эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж болзошгүй байхад увайгүй аваргыг өмөөрөөд байгаа хүмүүс олон байна. Хэдий хар хор санаагүй барилдсан гэх ч хориотой мэхийг хийхгүй байх дүрэм бий. Монгол бөхийн барилдааныг уландаа гишгэж ирсэн увайгүй зантай энэ бөхөд хатуу хариуцлага тооцохыг шаардаж байна. Барилдах эрхийг нь 10 жилээр хасахыг дэмжиж байна. Чаддаг юм бол 10 жилийн дараа аварга цолоо дахиад аваарай.
О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл