“БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН Б.БАТТУЛГЫГ САР ШИНЭЭС ӨМНӨ ХОЁР ӨРӨӨ БАЙРАНД ОРУУЛНА


“БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН Б.БАТТУЛГЫГ САР ШИНЭЭС ӨМНӨ ХОЁР ӨРӨӨ БАЙРАНД ОРУУЛНА

 

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Баттулгыг нутгийн зөвлөлөөс нь байртай болгох аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд Завхан нутгийн уран бүтээлчид Цагаан сараас өмнө Б.Баттулгыг хоёр өрөө байранд оруулна хэмээн орон нутагт аялал тоглолт хийж байна. Тоглолтод “Болор цом”-ын эзэн өөрөө болон МУСТА Б.Батболд, Ш.Анхтуяа, залуу дуучин С.Батсүх, У.Сансар зэрэг уран бүтээлчид оролцож байгаа аж.

Мөн хоёр хоногийн өмнө яруу найрагч Б.Баттулгын эхнэр нь амаржиж, хүүтэй болж баяр дээр баяр нэмжээ. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэгчээр нутгийнхан нь ямар ч байсан хоёр өрөө байртай болгоно гэдгээ амлаад байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.