Ядуу иргэд хорт бодис ялгаруулж, бусдыг хордуулж байна


Монголын хүн амын 30 гаруй хувь нь буюу гурван хүний нэг нь нэн ядуу гэсэн судалгаа гарсан. Эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, зөвхөн тэтгэмж түшиж амьдардаг энэ эмзэг бүлэг гэр хороололд амьдардаг. Зуны улиралд хог хаягдал ихтэй байдаг гэр хорооллоос өвөл болж хүйтний эрч чангарахад шатамхай төрлийн нэг ч хог хаягдал гардаггүй болохыг судлаачид олж тогтоожээ. Эмзэг бүлгийхэн гартаа таарсан бүхий л хог хаягдал, тэр дотроо хуванцар ( ундааны сав, уут), резинэн ( автомашины хуучин дугуй), хөлдөж үхсэн нохой, муур, малын дотор өөх, яс зэргийг түлж, гэр орноо бүлээцүүлж байгаа тухай иргэд мэдээлж байна.

Хуванцар эдлэл, яс өөх, хаягдал дугуй зэргийг шатаах нь орчны агаарыг амьсгалах аргагүй үнэр, утаагаар бохирдуулахаас гадна, энэхүү утаа нь үр удмын генд ч өөрчлөлт оруулах хортой гэдгийг эрдэмтэд олж тогтоосон байна. Өнөө маргаашаа аргацаах ядуусаа өөд нь татаж, эрхэлсэн ажил, тодорхой орлоготой болгох ажлыг зохион байгуулахгүй байх аваас, Монголын ирээдүйн үр сад генийн өөрчлөлттэй болж төрөх аюул бас нүүрлэжээ, хажуугаар нь...

Ц.Хишгээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.