Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин ихсэж амбулатороор үзүүлсэн иргэдийн 23,5 хувьд томуу томуу төст өвчин илэрсэн, нийт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтний 42,1 хувь нь томуугаар өвчилсөн байна. Эрүүл мэндийн сайдын 358-р тушаалаар өвчлөл 15 хувьд хүрсэн тохиолдолд ямар нэг олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахгүй гэсэн байдаг. Тиймээс аймгийн онцгой комисс хуралдаж аймгийн Засаг даргын захирамжаар 2-р сарын 8-ны өдрийг дуустал аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан ажил арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах хариу арга хэмжээг төлөвлөн, бэлэн байдал ханган эм, эмнэлгийн хэрэгсэл, нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, илүү цагаар ажиллаж буй эмнэлгийн ажилтны цалинг олгох, иргэдэд хүргэх мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад орон нутгийн төсвөөс нийт 120 сая төгрөгийг төсөвлөн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл