Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ерөнхийлөгч Х.Баттулгыг хулгайч гэлээ


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ерөнхийлөгч Х.Баттулгыг хулгайч гэлээ

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Экс Ерөнхийлөгч энэ ярилцлагынхаа үеэр өнөөгийн ерөнхийлөгчийн талаар ийн хэллээ. “Х.Баттулгад бол хүний нөөц байхгүй. Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгай нар л олддог юм. Хулгайчид хулгайч л байгаа” хэмээлээ. 

Мөн тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд “Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон нь зөв зүйл. Монголчууд ямар хүнийг Ерөнхийлөгчөөр сонгож болохгүй вэ, гэдгээ мэдэж авна” гэсэн юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.