Үндэсний дээд лигт 12 удаа аваргалахдаа сүүлийн дөрвөн улиралд дараалан түрүүлээд буй “Эрчим” клуб энэ сарын 20-нд БНАСАУ-ын “Риомион” клубтэй “AFC Cup”-ын “Play off”-ын эхний тоглолтоо хийнэ. Монголын клубүүдтэй ойролцоо чансаатай зүүн Азийн клубүүд “AFC Cup” тэмцээнд оролцдоггүй учраас “Эрчим” сүүлийн гурван жил дараалан БНАСАУ-ын чансаа өндөр багуудтай сонголтгүйгээр оноолт таарч байна.
Энэ жилийн өрсөлдөгч “Риомион” клуб нь өнгөрсөн жил БНАСАУ-ын дээд лигийн хоёрдугаар байрт орж, энэ жил “AFC Cup”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авсан юм. “Риомион” клубийн цөмийг БНАСАУ-ын 23-аас доош насны шигшээ багийн залуус бүрдүүлдэг. БНАСАУ-ын залуучуудын шигшээ баг ирэх 03-р сарын 22-26-ны хооронд Монгол улсад болох Азийн 23 насны АШТ-ий урьдчилсан шатанд манай улсын багтай нэг хэсэгт тоглоно.
“Эрчим” клубийн урьдчилсан бүрэлдэхүүн:
Хаалгач
1.Б.Ариунболд
22. Т.Цэгмид
Хамгаалагчид
20. Г.Билгүүн
33. Ч.Шинэзуун
8. Ц.Энхжаргал
32. Д.Золжаргал
Хагас хамгаалагчид
19. Б.Санжаадамба
12. Б.Даваажав
24. Т.Дөлгөөн
31. Ц.Бат-Эрдэнэ
10. М.Төгөлдөр
34. Г.Хишигдорж
25. Ж.Тэмүүжин
Довтлогчид
11. Г.Батбилгүүн
37. Б.Мөнхтүвшин
15. С.Гал-Эрдэнэ
42. Мотохиро Канеширо
36. Калу Чимезе Нелэ
21. Э.Адьяасүрэн
Эрчим - Риомион
2019.02.20 14:00 цагт
МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд
Сэтгэгдэл