Завсрын үеийн сюртюктэй гахайнууд


Аль ч нийгмийг 40-60 наснынхан авч явдаг. Нийгмийн салбар болгонд. Наслалт урттай Япон шиг нийгэмд 50-70 насныхан болж хойшилсон байна. Гэхдээ Мэйжийн хувьсгалын vед Японы Ерөнхий сайд 24 настай байв.

Нийгэм солигдох vед шинэ залуу vе цоо цохин гарч ирдэг. Нийгмийн донсолгооны vед арвин туршлага гэхээсээ эрч хvч илvv чухал байдаг бололтой. Ийм vед ихэнхдээ туршлага vгvйсгэгддэг. Энэ нь ч аргагvй байх, нийгмийн шинэ дэг тогтоох гэж байгаа бол хуучин туршлага хэрэг болохгvй.

1911 оны vндэсний хувьсгалыг толгойлогчид залуучууд байлаа. Хамгийн ахмад нь гэгдэх Богд хаан дөнгөж дөч шvргэж байв. 1921 онд ч ялгаагvй. Хамгийн ахмад нь гэгдэх Бодоо, Данзан нар дөнгөж гуч гарч байсан юм. Чойбалсанг нас барсны дараа 1953 оноос Монголыг 36 настай Цэдэнбалаар ахлуулсан залуучууд удирдах болжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын толгой дээр мөн л залуучууд байсан. Ахмад нь болох Гончигдорж 36 настай байжээ. Зориг, Элбэгдорж нар гуч хvрээгvй байв. Гэхдээ тэд хожим 1996 онд анх удаа төрийн эрх мэдэлд хүрсэн юм. Нийгмийн хувьсгал гэдэг нь шинэ эрч хvчийг шаарддагаараа тэргvvний залуучуудад тvvхэн бололцоо олгодог аж. Гэтэл vе болгоны залуучуудад ийм бололцоо олддоггvй. Тогтсон нийгэмд юун тvрvvн туршлага хэрэгтэй. Харин нийгмийн хувьсгалын vед туршлага гээч юмтай уялдаагvй шинэ цус шаарддаг онцлогтой аж.

Энэ чанараараа биологийн эволюцитай их төстэй. Алив организм байгалийн жамаар шалгарлаараа дасан зохицож аажмаар хөгжиж байснаа, явцдаа орчинтойгоо огт таарахаа болиод эхлэнгvvт мутаци хэрэгтэй болдог. Мутаци бол хувьсгал. Гэхдээ мутаци амьд байгальд өдөр тутам тохиолдож байдаг авч 99,99999... хувь нь хортой, организмыг өөрийг нь ихэнхдээ vхэлд хvргэнэ. Чухам тэр ховор 0,0000...1 хувьд л аугаа ололт, түүнд цаашид шинээр хөгжин дэвжих vр хөврөл бий. Иймээс амьд байгалийг хөдөлгөх жинхэнэ хvч нь өдөр тутмын шалгарал биш, хэдэн сая живаад нэг тохиолдох мутаци билээ.

Ерэн оны бацаанууд өнөөдөр 50 хvрцгээж байна. Тогтсон нийгмийг удирдан авч явах ид насныхан. Ерэн оны хувьсгалын оройлогч төдийгvй оролцогч, хөндлөнгийн ажиглагч, эсэргvvцэгч бvгдээрээ нийгмийн энэхvv донсолгоонд хамрагдсан бvтээгдэхvvн юм. Өнгөрсөн хорин жилд эд бvгдээрээ нийгмийг удирдахад оролцсон. Чухам тэд өнөөдөр манай нийгмийг удирдаж яваа 40-60 насныхан болчихоод байгаа юм. Эдэнд Монголын нийгмийг удирдан авч явах дахиад арван жилийн хугацаа бий, их бодож л. Гуч хvрээгvй нийгмийн хувьсгалд оролцон оройлж явсан Элбэгдорж өдгөө Ерөнхийлөгчийн насанд хvрсэн, улс орныг хөгжvvлэх арван жилийн хөтөлбөр гаргажээ, энэ бол тvvний нийгмийн идэвхтэй байх хугацаатай мөргөж байна. Чухам энэ хугацаанд л нийгэм тvvнээс хамаг ашгаа шимэн авах ба дараа нь хvссэн хvсээгvй нийгмийн менежмент шинэ vеийнхэнд очно. Анхны парламентын гишvvн асан Баяр ч тавь өнгийлөө, дахиад арван жил тэрээр цуглуулсан туршлагаа нийгмийн сайн сайханд зориулна, дараа нь өвгөн партизаны яриа эхэлнэ.

Хvний vе солигдох хугацааг 20-25 жил гэж vздэг. Ингэхээр дараагийн Шинэ vеийнхэн өдгөө гуч ч хүрээгүй гунхаж явна. Социализм, коммунизмын тухай сураг ажигаар л мэддэг, өөрөөр хэлбэл тэр vзэл суртлаар хордоогvй, эрх чөлөөг бэлэг гэж vздэггvй, хvнд угаасаа заяамал зvйл гэж хар нялхаасаа мэдэрсэн, зах зээлийн харилцааг луйвар гэхээсээ хvний нийгмийн байх ёстой ердийн төлөв гэж хардаг, ардчилсан тогтолцоогvйгээр хорвоо оршин тогтнох бололцоогvй гэж vздэг өнөөгийн нялхас. Нийгмийн менежментийн төлөөх тэдний өвөр хоорондын өрсөлдөөн хожим эрvvл саруулаар явагдах болно. Шалгарч гарч ирэх боловсрол мэдлэгтэй залуус нь өрнийн боловсролтой, соёлтой, хvнлэг, шударга, хариуцлагатай байх болно. Нийгэм жинхэнээрээ төлөвшинө. Урт хугацаагаар vргэлжилсэн шилжилт дуусах болно. Нийгэмд мутаци биш ердийн шалгарал голлох vvрэг гvйцэтгэнэ. Гэхдээ л Шинэ үеийнхэн нарч ирэхэд хамгийн багаар бодоход дор хаяж л арван жилийн зай байна. Хорь ч юм уу?!

Монголчуудад vе мултрах хэмээх 12 жилийн мөчлөг бий. Энэ нь бэлгэдлийн тоолол болохоос хvний vеийн мөчлөгтэй хамаагvй. Ерэн оныхон ба арав хорин жилийн дараа гарч ирэх учиртай Шинэ vеийнхэн хоёрын голд монгол тооллоор vе дөнгөж мултарч буй Завсрын vеийнхэн зоолттой байна. Энэ насны мянга мянган залуусыг энд хэлээгvй, нийгэм улс төрийн гаж шалгарлаар тодорч өдгөө улс төрийн тавцанд vvрэг гvйцэтгэж байгаа болон гүйцэтгэхээр бэлэн гозолзож буй цөөн бvлгийг хамруулж байна. Голдуу хоёр зууны зааг дээр тодорсон. Тэд ерэн оны хавьцаа арван жилийн сургуульд, зарим нь дээд сургууль дөнгөж элсээд байлаа. Шилжилтийн эхэн vед хорвоотой танилцсан. Социалист мораль нуран унасан боловч хvний мораль нийгэмд бvрэлдэж амжаагvй байх завсрын vеийн бvтээгдэхvvнvvд. Олон жил тогтсон боловсролын шалгарсан систем дампууран унасан vед мэргэжлийн vнэмлэхтэй болцгоосон. Боловсролын vнэ цэнэ шалан дээр байсан vе учраас өөрөө ч тогтоож амжаагvй олон мэргэжлийн vнэмлэх өвөртөлсөн төдийгvй жуулчилж явсан орнуудынхаа худал vнэн нь мэдэгдэхгvй өргөмжлөл маягийн гуншинтай болцгоосон. Ихэнх нь мөнгөөр зодож жилийн дотор хуульч, эдийн засагч хоч зvvцгээсэн.

Улс төрийн тавцанд тэдний гарч ирсэн шалтгаанд нь олон юм тоочиж болох авч юутай ч эх оронч дуудлага, авъяас, vзэл бодол гэх мэтийн “хийсвэр” зvйлс огтоос багтахгvй. Тэд прагматикчид боловч нэг зvйл дээр тун их андуурчээ. Нийгмийг залуучууд удирдаад байна, ингэхээр бид хоолноос хоцрох ёсгvй гэсэн эндvvрэл. Ерэн онд Зориг хорин наймтай байсан учраас одоо миний ээлж гэсэн гэнэн ойлголт. Vнэндээ хvний нийгэмд хувьсгал нь удирдагч нартайгаа хөгширсөөр тогтворжсон нийгэмтэй залгадаг. Элбэгдорж ч, Баяр ч, Бат-Vvл ч, Энхбаяр ч тэтгэвэрт гарч байж л нийгмийн биш биологийн шалтгаанаар зай тавьж өгнө. Нийгмийн дэвшил цаашдаа мутациар биш шалгарлаар явна, ингэж байж тогтворжсон нийгэм бvрэлдэнэ. Хvний нийгмийн бvхий л vед ийм байсан, гэнэт одоо л Монголд гаж өөр юм болох шалтгаан байхгvй. Нийгмийн хувьсгал ч өөрөө дэндvv өртөгтэй эд учир хэн нэгний дарга болох гэсэн сонирхлоос болоод байн байн давтагдаад байдаг зvйл биш аж. Харин тэд нэг зvйл дээр бодитоор оносон. Юу гэвэл МАХН хэмээх хуучин хvчин хөгшин хөвөөгөөрөө дуудуулж улс төрийн тавцан дахь байр суурь нь ганхаж байсан тул тэнд “орон тоо” элбэг байгааг гярхай ажиглажээ. Тэдний хэнээг ашиглаж улс төрийн хожоо гаргах гэсэн хэсэг этгээд удирдлагад байсан тул тохироо нь бvрэлдсэн тал бас бий. Гэхдээ энэ нь завсрын vеийнхэн Ардчилсан намд байхгvй гэсэн vг огт биш, концентраци нь одоохондоо арай л шингэн юм уу даа. Нэг хэсэг нь өнөөгийн улс төрийн голлох хоёр хvчнийг тvлхэн унагаад оронд нь цоо шинээр гарч ирэх хий мөрөөдөлдөө хөтлөгдөн “эволюцийн хууль”-ийг зөрчих гэж мурчийна.

Ерэн оны хувьсгалчид, хоёр мянган оны завсрынхан хоёрын хооронд дэндvv том ялгаа бий. Эхнийх нь нийгмийн дуудлагаар төрж буй болсон, өөрийн гэсэн идеалтай, хэдийгээр хуучин нийгмийн бvтээгдэхvvн боловч vvнээсээ салах бvрэн эрмэлзлэлтэй, гол төлөв романтик бодолд хөтлөгдсөн залуус. Тэд насан туршдаа нийгмийн зөв менежмент хийж чадахгvй төөрөгтэй, учир нь ид мэдлэг, мэдээлэл, боловсрол олдог vе нь социализмын хордлого. Ил ухамсар нь нийгмийн шинэчлэлийн төлөө авч нэгэнт бараг биеийн эд эрхтэн нь шахам болоод ургачихсан далд ухамсар нь хойш чангаана. Эрс тэс хоёр нийгмийн дунд тэлэгдэн хүмүүжсэн болохоор яриад хүсээд байгаа нийгмийн байгууламжаа өөрснөө гүйцэлдүүлэн бүтээх бололцоо ч үгүй, чадвар ч үгүй, ойлголт ч үгүй. Иймээс нэг талаас Алдагдсан vеийнхэн юм. Өнөөдөр нийгэм мөнгөжиж хөрөнгөжихийн хэрээр тэдний тарааж vрж цацаж “ард тvмнээ харж vзэх” зөн билэг нь улам ил гарна. Нэг амаараа зах зээлийн зарчим сурталчлах боловч ард тvмнээ өрөвдсөндөө болоод нөгөө амаараа төрөөс vнийг зохицуулж барих тухай сургана. Төрийг vйлчилгээний газар гэж онолдох авч өөрөө төр болчихоороо бvхнийг зохицуулж хянаж байдаг эцэг болон хувирна. Насжаад ирэхээрээ сентименталь, настолги нь хөдөлдөг бололтой уяраад л уйлаад л харж vзээд л буян vйлдээд л. Бэлэг тараадаг өвлийн өвгөнтэй улам төстэй болно. Социализм бол патриархи vзлээс гаралтай. Иймээс ард тvмнийг өөрснөө шийдвэр гаргах чадваргvй гэж vздэг учраас эцгийн халамжийг байнга vзvvлнэ. Алдагдсан vеийнхний далд ухамсар өнөөгийн Монголын нийгмийн менежментийг явуулж байгаа юм. Гэхдээ шилжилт хийж байгаа манай нийгэм эднээс зайлах бололцоо байхгvй. Зөв шалгарлаар гарч ирэх Шинэ vеийхнийг дахиад арав хорин жил хvлээхээс өөр арга vгvй.

Алдагдсан үеийхний орыг одоо өнөө маргаашгүй шууд залган эрхийг булаах гээд байгаа Завсрын vеийнхэн бол харин нийгмийн зөв шалгарлаар гарч ирээгvй. Алдагдсан vеийнхэн нь өөрийн vеийхнийхээ тэргvvний хэсэг байсан бол Завсрынхан болохоор өөрийн vеийнхнийхээ хамгийн жудаггvй, ёс төргvй хэсгийн төлөөлөл. Шилжилтийн vеийн хамгийн хvнд, хамгийн дампуурсан, хамгийн моральгvй болсон vеийн зэрэмдэг бvтээгдэхvvн. Алдагдсан vеийнхэн шиг сайн боловсрол ч vгvй, нийтийн төлөө гэсэн романтик vзэл ч vгvй, шударга vнэн гэсэн баримтлал ч vгvй. Цэвэр прагматикууд. Гэхдээ хамгийн вулгар прагматизм. Мөнгөнөөс өөр ариун нандин эрхэм vнэлэмж vгvй. Мөнгөнд хvрэх цорын ганц аргыг эрх мэдэл гэж vзнэ. Өөрсдийгөө шинэ vеийнхэн хэмээж ээлж нь болсон гэж дайрцгаах авч vнэндээ ердөө л хоолны оочирын тухай ярьж буй хэрэг юм. Нийгмийн демораль жилүүдийн бvтээгдэхvvн нь, золиос нь, хог ургамал нь. Улаан ногоон, алтан мөнгөн сарнай саргай, ардчилсан ардчилаагvй, социалист капиталист залуучууд болон талцан бvлгэрхэж эх орон ард тvмэн хэмээн зурагдсан пянз шиг орилолдох авч луйвар хулгай дээрэм гэсэн аль л олхиогvй болгоны vнэр нэвт шингээстэй. Нийгэм нээлттэй болж тvмэн бололцоо vvсэнгvvт эдний vеийн олон залуучууд амь амьдралаа авч явах гэж ухаан сийлж, хөдөлмөр зарж байхад улс төрөөр бөөлжиж, популист хийрхлээр цамнаж хөнгөн аргаар амьдрах гэсэн адгийн хэсэг нь нийгмийн донсолгоог далимдуулан улс төрийн тавцан дээр од болон тодорч гарч иржээ. 

Бvхий л сэтгэлгээ нь люмпэн. Люмпэн гэдэг нь харьяалалгvй, хvсэл эрмэлзлэлгvй, эрхэлсэн ажил мэргэжилгvй нийгмийн шавхрууг хэлдэг. Тэд сэхээтэн ч биш, ажилчин ч биш, тодорхой хөдөлмөр хэзээ ч эрхэлдэггvй, нийгмийн паразит хэсэг юм. Харанхуй, бvдvvлэг, соёлгvй, залхуу, моральгvй орчинд хүмүүжсэн Завсрын vеийнхэн нь тогтсон нийгмийн үнэлэмжээр бол нийгмийн хамгийн доод шаар байдаг авч vймсэн нийгэмд дээш хөвөн гарч хөлжин цадаж манлайлагчийн дvрээр тодорч элитар анги болдог байна. Энэ бол нийтлэг vзэгдэл. Францын хувьсгалаар ийм люмпэн элитvvд хэрхэн тодорч байсан тухай Камю, Фромм нар бичиж гvнзгий анализ хийжээ. Ийм люмпэн элитvvд Октябрийн эргэлтийн дараа сvрэг болон гарч ирснийг Булгаков бичиж Шариков хэмээх дvрээр илэрхийлсэн байдаг. Орвэлийн "Амьтны ферм"-д гардаг сурвалжит язгууртан дvр эсгэсэн, сюртюктэй гахай. Организмыг өөрийг нь vхэлд хvргэдэг мөнөөх 99,9999... хувь болсон мутаци л юм даа.

Baabar.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.